УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Н.Баяртсайхан интерполоор эрэн сурвалжлагдаж байхдаа Монголд өөрөө ирж, АТГ саатуулжээ

Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Баяртсайханыг өчигдөр /2024.10.24/ 18.00 цагийн үед АТГ-аас саатуулж, 461-р хорих ангид хүргээд байна.

Бидэнд олдсон мэдээллээр, шалгагдаж байх явцдаа мэдүүлэг өгөхгүй хил даваад байсан гэгдэж байна. Улмаар түүнийг интерполоор эрэн сурвалжилж, гаднаас авч ирэх “Шувуу” ажиллагаанд ч нэр нь бүртгэгдсэн аж. Гадаадад байж байгаад саяхан хилээр өөрөө орж ирсэн бөгөөд хуулийнханд ийн саатуулагджээ.

Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.3 дахь хэсэг “Улс төрд нөлөө бүхий этгээд өөрт болон бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэх заалтаар шалгаж байгаа гэгдэж буй юм.

Эргэн сануулахад, 2019 онд Монголбанкны Ерөнхийлөгчийн суудлаа өгөх үестэй зэрэгцээд түүнийг “Шинжиан Шинфа” компанид 20 тэрбум төгрөгийг бэлнээр олгосон үйлдэлд буруутган шалгаж эхэлсэн байдаг.

Н.Баяртсайханы хувьд, 2016-2019 оны хооронд Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. М.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр түүнийг томилох саналыг оруулж ирж, дэмжүүлж байв. 2019 онд Монгол Улсыг FATF саарал жагсаалтад оруулснаас үүдэн өргөдлөө өгсөн.

УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш Монголын парламентад гурван удаа сууж УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар хүртэл ажилласан намтартай. Тухайн үедээ МАН-ын нөлөө бүхий гишүүдийн нэг байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
УТСАН
УТСАН
10 сар 25, 2024 10:11

ЗА ХУДЛАА ШҮҮ ЭНЭ НОВШНУУД ХУДОАА ИНГЭЖ СҮРЖИГНЭДЭГ БАЙХГҮЙ ЮУ? БАДАМЖУНАЙГ ГАВЛААД АВЧИРСАН ОДОО ТЭР ӨВГӨН НАГ НАГ ИНЭЭГЭЭД ЛАЛАРУУД НАДАД САЙНДАА Л ТЭНГСЭН ӨГНӨ ГЭЭД СУУЖААГААШТ ЗА ЯАХ ВЭ? ЦАГААН ЗАХТНУУД ХЭЗЭЭ Ч ШОРОНД ОРОХГҮЙ БАЯРТСАЙХАНЫ ХУВЬД БОЛ НЭГ ХУДАГТ ГАЧААЛДАНХАН ХЭВТЛЭЭ Л ГЭНЭ УДАХГҮЙ ГАРЧ ИРЭЭД ЗА ХАМАА НАДТАЙ ГАЛ ХАМ БОЛОХ УУ? ГЭХЭД ХЭРЭГ ХАМУУД НЬ ӨМДӨНДӨӨ СУЛ ТАВЬЧИХААД БОЛЬЁО ЁС ТӨДИЙ ШҮҮХ ХУРАЛ БОЛГОЧИЙ ГЭНЭ ШҮҮ ДЭЭ.БҮХЭЛ БҮТЭН ХУЛГАЙ ЛУЙВРЫН ТОМ СҮЛЖЭЭ МОНГОЛ ОРНЫГ ААЛЗНЫ ТОР МЭТ ХЭРЧИХЭЭД БАЙНА ЦААНА ЧИНЬ ХОРЖИЙЛОО

Зочин
Зочин
10 сар 25, 2024 10:59

20 тэрбум �##########� овоо гар шүү

Зочин
Зочин
10 сар 25, 2024 17:15

ene hun ug ny huvidaa idej uugaad baihaargui shudarga bas zarchimtai hashir hun bhaa. hogiin muu miye enhbold deerees ny daramtalj bgaad songuuliin mongo bosguulaad l shorond hiichlee dee

Холбоотой мэдээ

Back to top button