ЭРЭН СУРВАЛЖЛАХ

Үргүйдлийн эмчилгээний төлбөрийг халаасалдаг гэх ЭХЭМҮТ-ийн орлогч дарга Х.Цолмон, тасгийн эрхлэгч Д.Болормаа

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хоёр эмч удаа дараалан иргэдийн төлсөн үргүйдлийн эмчилгээний төлбөрийг хувьдаа завшсан гэх хэрэгт холбогдсон шалгагдаж байна.

Тодруулбал, Уг төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Цолмон болон Үргүйдэл, нөхөн үржихүйн тасгийн эрхлэгч Д.Болормаа нар 2023 оноос хойших эмнэлэгт үзүүлсэн иргэдийн төлбөрийг цахимдаа бүртгэхгүйгээр өөрийн хамаарал бүхий хүмүүсийнхээ дансаар дамжуулан хувьдаа авдаг байсан нь нотлогдоод байгаа аж.

2023 оноос өдийг хүртэл буюу хоёр жилийн туршид энэ аргаараа завшсан мөнгө нь урьдчилсан байдлаар 200 сая төгрөг гэх бөгөөд тус эмч нарт холбогдох хэрэг одоогийн байдлаар Прокурорын ерөнхий газрын зөвшөөрөлтэйгөөр АТГ-т шалгагдаж байгаа юм байна.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс тухайн хоёр эмчээс холбогдсон хэргийн талаар тодруулах гэж холбогдоход мэдээлэл өгөхөөс татгалзлаа.

Үргүйдэл, нөхөн үржихүйн тасгийн эрхлэгч Д.Болормаагийн хувьд Анагаах ухааны их сургуулиа төгсмөгц Хөвсгөл аймагт нэг жил ажиллаад ЭХЭМҮТ-д ирж ажиллах болжээ. Өдгөө ЭХЭМҮТ-д 22 дахь жилээ ажиллаж байгаа бөгөөд Үргүйдэл, нөхөн үржихүйн тасгийн их эмчээр ажилладаг байхад нь Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Цолмон тасгийн эрхлэгчээр томилж байсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

Иймд ажил мэргэжлийн онцлогоороо бусдаас мөнгө завшиж хувийн дансандаа авсан байж болзошгүйгээр АТГ-т шалгагдаж буй Х.Цолмон, Д.Болормаа нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг нягтлан хүргэж байна.

Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Цолмонгийн хувьд 53.8 сая төгрөгийн нийт орлоготой, 612 сая төгрөгийн орон сууц, барилга байгууламжтай, 30 саяар үнэлэгдэх Renault, Twingo загварын суудлын машинтай, 247 сая төгрөгөөр үнэлэгдэх үнэт эдлэлтэй, дотоодын банканд 72 сая төгрөгийн хадгаламжтай, 150 сая төгрөгийн авлагатай гэж 2023 онд ХОМ-доо мэдүүлсэн байна. Харин үргүйдлийн эмчилгээний төлбөрийг халаасалж эхэлсэн хугацаа болох 2023 оноос хойших хөрөнгө орлогын мэдүүлгээ бүртгүүлээгүй байна.

Гэсэн нь дээрх 2023 оны ХОМ-ийг 2021 оныхтой харьцуулахад нийт орлого 22.2 саяар, үнэт эдлэлийн өртөг 12 саяар өссөн үзүүлэлттэй харагдаж байна.

Харин Үргүйдэл, нөхөн үржихүйн тасгийн эрхлэгч Д.Болормаа 2023 онд ХОМ-дээ 49.5 сая төгрөгийн нийт орлоготой, 30 сая төгрөгийн гэр бүлийн орлоготой, 450 сая төгрөгөөр үнэлэгдэх орон сууц, барилга байгууламжтай, 160 сая төгрөгийн үнэтэй Toyota, Land Cruiser 200 загварын автомашинтай, 8 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоодын банканд 4 сая төгрөгийн хадгаламжтай, 34 сая төгрөгийн зээлтэй хэмээн мэдүүлсэн байна. Мөн л тухайн 2023 оноос хойших ХОМ мэдүүлээгүй байгаа юм.

Дээрх хөрөнгө орлогын мэдүүлгийг 2021 оныхтой харьцуулан үзэхэд нийт орлого 10 орчим сая төгрөгөөр, гэр бүлийн орлого 26.5 сая төгрөгөөр нэмэгдэж 4 сая төгрөгийн хадгаламжтай болсон байна.


Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ) нь 2014 оноос эхлэн үргүйдэл, нөхөн үржихүйн тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Тус төвийн Үргүйдэл, нөхөн үржихүйн тасаг нь жилдээ 7,500-8,000 хосыг оношилж, эмчилдэг бөгөөд үр шилжүүлэн суулгах эмчилгээг хийж буй. Ингэхдээ

  • Оношилгоо: Үргүйдлийн шалтгааныг тодорхойлохын тулд шаардлагатай бүх төрлийн шинжилгээ, оношилгоог хийдэг.​
  • Эмчилгээ: Шалтгаанаас хамааран эмийн болон мэс заслын эмчилгээ, нөхөн үржихүйн туслах аргуудыг хэрэглэдэг.​
  • Зөвлөгөө: Хосуудад үргүйдлийн талаар зөвлөгөө өгч, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлдэг байна.

Үргүйдэл сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгаа бөгөөд ЭХЭМҮТ-ийн Үргүйдэл, нөхөн үржихгүйн тасгийн нэг удаагийн эмчилгээний төлбөр нь 1.5-3.5 сая төгрөгийн өртөгтэй байдаг байна.

Хэрэв ЭХЭМҮТ-ийн мэргэжилтэн Х.Цолмон, Д.Болормаа нар шалгагдаж буй эл хэргийг үйлдсэн нь тогтоогдвол дараах хуулийн заалтаар зохицуулагдана.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах

  1. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  2. Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
  3. Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
61 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нянбаа
Нянбаа
4 сар 4, 2025 08:21

Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг ш�##�гаж байхаар Их хур�##�, засгийн газа, ТӨХК-ийн дарга , гишүүн нэртэй нөхдүүдийн хууль бус үйлдлүүдийг ш�##�ган тогтоож шүүхээр шийдвэрлүүлвэл зүгэээр сэн.

Зочин
Зочин
4 сар 7, 2025 07:27
Reply to  Нянбаа

Яг үнэн

Зочин
Зочин
4 сар 6, 2025 12:25
Reply to  Нянбаа

Хууль бусаар мөнгө завших нь мөрөөрөө ажлаа хийж бгаа гэсэн үг үү Юу яриад бнаа Нямбаа гуйа

Монгол хүн
Монгол хүн
4 сар 4, 2025 08:35

Нилээн цатга лан царайтай хулгайч нар бна оо !

Зочин
Зочин
4 сар 4, 2025 08:39

Аймшигтай юмаа тангараг өргөсөн эмч хүмүүс байж үр хүүхэдгүй хүмүүсийн зовлонгоор зоос олох гэж. Үйлийн үр нь ирнэ дээ

Зочин
Зочин
4 сар 4, 2025 08:44

Дотроосоо л матаж дээ

Зочин
Зочин
4 сар 5, 2025 01:03
Reply to  Зочин

Мэдээж шудрага сувилагч асрагч нар бнаа бн..!!!!!

Зочин
Зочин
4 сар 4, 2025 08:47

Танай сайт үнэн бүтэхгүй ээ. Дандаа худ�##� мэдээлэл нийтлэнэ. Хэвлэл мэдээллийн зарчим, үнэт зүйл бодит үнэн зүйлсийг хүргэнэ гэх ойлголт огт �##�га. Мөрөөрөө ажлаа хийж бгаа төрийн �##�бан хаагчдыг тайван ажлыг нь хийлгээчээ. Тэрний оронд төрийн ордонд суугаа хулгайчдыг нийтлээч.

Зочин
Зочин
4 сар 8, 2025 03:13
Reply to  Зочин

Ene setguulchin bichsen unen sh dee

Зочин
Зочин
4 сар 5, 2025 23:12
Reply to  Зочин

Садан төрөл хамсаатан нь уу

ЭМЯ
ЭМЯ
4 сар 4, 2025 09:30

О.Онон гэж сэтгүүлч гуай та шүүхээр эцэслэн шийдээгүй байхад хүний нэр төрд х�##�дах чинь ямар увайгүй гэдгийг мэдэх үү чи

Зочин
Зочин
4 сар 4, 2025 11:44

үгүй байх эмч хүмүүс шүү дээ

Зочин
Зочин
4 сар 4, 2025 13:23

Мэдлэг мэргэжил нь байгаад чадаж бнаштээ болиоч одоо бат чулуун эмч шиг болгох ньуу хөсрийнүүдээ

Зочин
Зочин
4 сар 4, 2025 13:59

яг батлагдсан юм уу? Эцэслэн батлагдаагүй хэрэг дээр ингэж хүний нэр царай зүстэй нь мэдээ нийтлэх зөв үү?

Зочин
Зочин
4 сар 4, 2025 14:07

Ийм новшнуудад өөрчил хариуцлага гэж байна уу

Зочин
Зочин
4 сар 4, 2025 14:12

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин
4 сар 4, 2025 14:41

Яг үнэндээ бол эх нялхсын нөхөн үржихүйн эмч нарын зарим нэг нь асар мэдлэг муутай юм байна лээ. Зовж шан�##�ж яваа тэр эмэгтэйчүүдэд зөвхөн хэтрүүлээд хэлчихвэл эм шахдаг л үйлчилгээ байсан. Хөөрхийдөө зовж шан�##�ж яваа эмэгтэйчүүд тэд нарын муу, муухайг хэлж чадахгүй шдээ. Хүний эрүүл энхийн төлөө ажиллана гээд тангараг өргөсөн эмч л юм бол юуны түрүүнд хүний гар харж ажил хийдэг ээ л болчихмоор юм бна лээ зарим нэг эмч нар нь. Уучлаарай бүх эмч нараа хэлээгүй үү.

Зочинзочин
Зочинзочин
4 сар 4, 2025 14:44

Зочин

Зочинзочин
Зочинзочин
4 сар 4, 2025 14:45

Эмч нараа шоронд хийгээд л бх уу Энэ Болормаа эмчийн буянаар олон гэр бүл үр хүүхэдтэй болсон шүү Мартах аргагүй шүү

Эмч
Эмч
4 сар 4, 2025 14:59

О.Онон минь дээ з�##�уу хүн байж олигтойхон амьдрах юмсан даа. Эгч нарынхаа араас дарв�##�заж байж ... суух вий

Зочин
Зочин
4 сар 4, 2025 15:21

Өлөн хулгайчууд хаа сайгүй л байна. Эзэнгүй төр засагтай улсад санд�##� бөглөсөн новшнууд л хулгайчууд гэж

Зочин
Зочин
4 сар 4, 2025 16:38

Hoorhiidoo ed nar ni yu shalia aj de. Jinhene tom hulgaichidaa l barimaar yum

Зочин
Зочин
4 сар 4, 2025 16:55

Бэл бэнчинтэй төрийн �##�бан хаагчид байна. Жирийн эмч нар бол ц�##�ингаас ц�##�ин. Ипотекийн зээлтэй байгаа. 200 саяар тогтох уу.

Эмч
Эмч
4 сар 4, 2025 18:51

Үнэн юм билээ миний холын хүмүүс ярьж бсан

Зочин
Зочин
4 сар 4, 2025 19:15

Чангын шоронд хаяж өг

иргэ
иргэ
4 сар 4, 2025 19:32

Одоогийн эмч нарын ихэнх нь зүгээр л луйварчид болсон

Наранзул
Наранзул
4 сар 4, 2025 19:59

Мөрөөрөө ажлаа хийж яваа �##�бан хаагчдыг ингээд бичээд ирэхээр ард нь �##�бан туша�##�д санаархсан хэн нэгний захи�##�га заав�##� байдаг нь гэм биш зан болсон. Зориудаар худ�##� өргөдөл гаргаж ш�##�гуулаад, ш�##�гуулах явцад нь ингэж зарладаг технологи явж байна даа. Цолмон эмч хэзээ ч хууль бус орлогод шунах хүн биш, шударга, үргэлж хүний төлөө байдаг сайн эмч шүү.

Ard
Ard
4 сар 4, 2025 20:14

Zaluu pezedent emch nsraa hogshin emegtei emch nar n erguuled zulgaagad huni saihan ursiig buzarlaad yum zaahin orond horvoogiin nugeliig hi8ged yavdag gej hunuus yarihiin bn lee.herev tiim bol huuhdiin emnelegt tiim shuluud bhiin hereg yu bn.huuhed baidag gzar shu emch naraa

Ч.санар
Ч.санар
4 сар 4, 2025 20:53

эмч нараа хоргоодог Сү.Батболд Баярцогт нарын 30-40 сая долларыг Швейцарт ,Английн Виржиний ар�##�д байгаа данснаас авч ирэх ажлыг хийгээсэй Ашгүй Дашдаваа гэж үхээнз юуч хийгээгүй нөхөр согдох бололтой

Зочин
Зочин
4 сар 4, 2025 20:53

Болио боль

Зочин
Зочин
4 сар 4, 2025 21:06

Нүдний булайнууд вэ!!!

Зочин
Зочин
4 сар 4, 2025 22:46

Булай хулгайч нарын эмчлэх эрхийг нь бүр хас.

Зочин
Зочин
4 сар 5, 2025 01:01

Энэ эмч нэртэнгүүдээс их бохир мөнгө уга�##�т их гарах болжээээ!!!!!!

Уншигч
Уншигч
4 сар 5, 2025 04:29

Ер нь төрийн �##�ба хашиж буй хүмүүсийг цэвэр боирыг нь ялгаж цэгцлэх нь зөв. Ийм жишээ нийтлэг сонсогддог. Үнэн зөвийг шударгаар шийдэж иргэдийн итгэл үнэмшлийг өий болгох, бу�####�д нь сургамж болгох нь зөв

Иргэнbayr
Иргэнbayr
4 сар 5, 2025 06:11

Л�##�рын сэтгүүлч шүүхээр шийдэгдээгүй хэргийг хүнийх нь зурагтай тавьдаг нь яаж байгаан ингээд үнэн худ�##� нь мэдэгдэхгүй хэдэн эмч нараа харлуулхаа болимоор юумдаа.өвдөөд үрэл царайлхаараа эмчээ авраарай гэж бүгд гуйдаг харин сэтгүүл хүүхэн та яг хэнд хэрэгтэй вэ

Зочин
Зочин
4 сар 5, 2025 09:50

ХОРВООГЫН ШИВШИГ ИЧИЖ
ҮХМЭРҮҮД...БҮХ ШАТАНД Л БАЙГАА...
ИЙМ ХОГ НОВШНУУД ХОВООГООС БАЙЛ..

Зочин
Зочин
4 сар 5, 2025 11:40

Baiguulgiin net bastaad

Иргэн
Иргэн
4 сар 5, 2025 11:56

Цолмон худлаа. Боллрмаа Алтантуяатай нийлж идэж байсан байх. Цолмонгоос ажлыг нь авах горьдчихсон хүмүүс л бичүүлсэн байна даа

Зочин
Зочин
4 сар 5, 2025 14:44
Reply to  Иргэн

Яах гэж ингэж нэг нэгнээ мэрдэг юм болдоо тээ

Тэнцвэр
Тэнцвэр
4 сар 5, 2025 13:31

Танайх найдвартай 2-3 эх сурв�##�жаас бэлтгэж тэнцвэртэй мэдээ орууллда. “гэх” ч жихшг Сургаар л хувийн хов жив шиг юм бичхн Болормаа эмчийн ачаар төрсөн хүү маань сурагч болоод мундаг сурч бнада Чад�##�тай сайн эмч

Зочин Нурууд Лусын
Зочин Нурууд Лусын
4 сар 5, 2025 15:47

Бузар эмс юмаа.

Арман
Арман
4 сар 5, 2025 17:14

Даварсан гийчий

Зочин
Зочин
4 сар 5, 2025 23:22

Цолмон гэж ёс зүйгүй муухай эмэгтэй.

Иргэн Бат
Иргэн Бат
4 сар 6, 2025 00:57

Үнэн батаар шийдэгдэх болтугай

Зочин
Зочин
4 сар 6, 2025 08:27

Дотроосоо, энэ 2 дотроосоо матсаныгаа олж �##�.

МУ иргэн
МУ иргэн
4 сар 6, 2025 11:27

Төрийн өмчөөр баяжсан тэр бумтан Сү.Батболд, С.Баяр гсн акулуудаа оролдож яллаж ч�##�ахгүй байж, үрийн зулай үнэрлүүлсэн буянтай эмч нараар оролдох хэрэггүй...

Зочин
Зочин
4 сар 6, 2025 11:54

Pee ymar shunaltai hvmvvs we bvv vzegd

Аяа
Аяа
4 сар 6, 2025 14:10

эдгээр эмч нарыг сайн мэднэ, 20-оод жил хамт ажилл�##�аа.
Цолмон бол өлсөж үхэх гэж бсан ч хүнээс мөнгө харахгүй, хулгай хийхгүй бардам эмэгтэй.
Ажлыг нь авах гэж ийм гүтгэлэг хийж болохгүй л дээ.

Зочин
Зочин
4 сар 6, 2025 14:54

Сайн бна уу бусад үнэнчээр мөрөөрөө ажиллаж бгаа мэргэжил нэгт хүмүүсийн
нэрийг бузарлаж бна

Зочин 132..
Зочин 132..
4 сар 6, 2025 16:18

Хувийн улсын эмнэлгүүдэд датг�##�аар үзүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн үзлэгийн мөнгө авдаггүй байх хэрэгтэй. Тэгвэл хэн мөнгө авч х�##�ааслаж байгаа нь мэдэгдэнэ.

Зочин
Зочин
4 сар 6, 2025 16:36

Зайлуулдаа 100 хүрэхгүй саяийн хадг�##�амжтай улсад 20 гаран жил ажилласан эмчийг авилгатай тэмцэх газар нь ш�##�гаж давхиад сүртэй гарууд шүү ккк улс төрд байгаа уулаар нь аймгаар нь идсэн хулгайч нартайгаа тэмцээч пи�####�нууд

даварсан авгай нар
даварсан авгай нар
4 сар 6, 2025 17:30

бүх хөрөнгийн хураагаад хориход мартчихаач 2 я...нг

Иргэн
Иргэн
4 сар 6, 2025 17:52

Хөөрхий дөө ц�##�ин бага шүү дээ!!!

Зочин
Зочин
4 сар 6, 2025 18:53

Тэгж цахимд бүртгүүлээгүй мөнгө х�##�ааслах боломж байхгүйдээ. Зохиомол хэрэг байх. Эрүүл мэндийн с�##�барын удирдлагууд ажлыг нь авах гэж ийм зохиомол хэргүүд үүсгээд гарчихсан. Шүүхээр ороод цагаатгагдт�##� 3, 4 жил үргэлжилнэ. Х�##�двартын нөгөө хулгайч гээд байсан захир�##� цагаадсаншдээ.

Зочин
Зочин
4 сар 6, 2025 19:14

ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮД ЗАЛУУ БХДАА ЭМЧИД ХАНДДАГЧ САЙН ОНОШЛОЖ ТАЙЛБАРЛАЖ ӨГӨӨГҮЙГЭЭС ИРЭЭДҮЙД ҮР ХҮҮХЭДТЭЙ БОЛОХ ХУВЬ ХУМИГДДАГ. ЭНЭ САЛБАРТ СЭТГЭЛ ЗҮРХ ИХ ДУТДӨГДАА. АСАР ҮНЭТЭЙ. ҮР ДҮН МУУТАЙ....

Зочин
Зочин
4 сар 6, 2025 19:16

ОЛОН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮР ХҮҮХЭДТЭЙ БОЛЬЁ ГЭСЭН НУС НУЛИМСААР ШИНГЭСЭН ЭД ХӨРӨНГӨ ЯАЖ ЧАДДАГ БНА ААА

Холбоотой мэдээ

Back to top button