Хөл бөмбөгийн өсвөрийн шилдэг 11 тамирчин Английн Лондон хотыг өнөөдөр зорилоо

Монгол Улсын Засгийн газар, ССАЖЗЯ-аас хэрэгжүүлж буй “Go Mongolia” үндэсний брэндийн хүрээнд Английн премьер лигийн “Фүлхэм” клуб манай улсыг олон улсад сурталчлан ажиллаж байна.
Тус хамтын ажиллагааны хүрээнд Монголын хөл бөмбөгийн өсвөрийн шилдэг 11 тамирчин Английн Лондон хотыг өнөөдөр зорилоо. Хөтөлбөрийн дагуу манай тамирчид Лондон хотноо энэ сарын 2-7-нд “Фүлхэм” клубийн бэлтгэлийн талбайд мэргэжлийн сургалтад хамрагдах аж. Харин энэ сарын 6-нд “Фүлхэм” болон “Ливерпүүл”-ийн тоглолтоор урилгаар үзэх юм.
Энэхүү хамтын ажиллагааны зорилго нь ирээдүйн Монгол Улсын хөл бөмбөгийн шигшээ багийн тамирчдыг бэлтгэх, хөл бөмбөг сонирхогч хүүхэд залууст урам зориг өгөх, спортоор идэвхтэй хичээллэх сэдэл өгөх өндөр ач холбогдолтой юм байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.