Нийгэм мэдээ
Дөнгөж төрсөн хүүхдээ “Нас барсан“ гэж худал хэлснийг гэмт хэргийн шинжгүй гэж үзжээ
Цагдаагийн байгууллагад "Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо Амгалан амаржих газраас гарахдаа хүүхдээ эндсэн гэж худал хэлсэн байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас "Уг үйлдэл шалгалтын үеэр иргэн Н нь төрсөн хүүхдээ гэр бүлийн хүрээнд үүссэн асуудлаас болж бусдад өгөхгүй гэх зорилгоор худал хэлсэн асуудал тогтоогдсон.
Цагдаагийн байгууллага гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдоогүй тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорын хяналтад шилжүүлсэн" хэмээсэн юм.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.