Нийгэм мэдээ

“1984” постдрамын жүжиг дахин тоглогдоно

“1984” постдрамын жүжиг дахин тайзнаа тоглогдоно.

“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн жүжгүүдээ дахин олны хүртээл болгож буй.

Тухайлбал, энэ сард, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг толилуулсан бол ирэх сард Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг театрын урлагт дурлагсдад хүргэнэ. Харин ирэх намар Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам жүжгээ дахин хүргэх юм.

“1984” постдрамын жүжгийг ирэх тавдугаар сарын 2-ноос Тусгаар тогтнолын ордонд тоглоно. Жүжгийн гол дүрд Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнэ, Гавьяат жүжигчин Д.Ганцэцэг нар тоглох бол туслах дүрүүдэд Ардын жүжигчин Г.Равдан, Гавьяат жүжигчин Ц.Төмөрхуяг тэргүүтэй жүжигчид оролцон тоглох юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
keys-shop.in
keys-shop.in

Welcome to Keys-Shop.in, Browse through our diverse selection, which includes popular products like: Windows 10 Professional, Office 2021 Professional Plus, Adobe Creative Cloud,Tradingview, Google One Premium, Chatgpt, Perplexity, dropbox, Invideo, Autocad, coreldraw, Canva, YouTube Premium, IPTV, Midjourney, Blackbox Ai, VidIQ Boost For Lifetime, Rytr, NVIDIA Geforce Now . We offer competitive prices, exclusive deals, and licensed software to ensure you get the best value and peace of mind. To assist you in making informed decisions, our website provides comprehensive product descriptions, customer reviews, and ratings. Welcome to the world of limitless possibilities at keys-shop.in.

Холбоотой мэдээ

Back to top button