Нийгэм мэдээ

ОБЕГ: Ослын улмаас автомашины төмөр эд ангид хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргасан

Сонгинохайрхан дүүрэгт хоёр автомашин мөргөлдөж нэг иргэн төмөр эд ангид хавчуулагдсан байна.

Энэ талаар ОБЕГ-аас "Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд 2 суудлын автомашин мөргөлдөж 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг 04.06-ны өдрийн 23:20 цагт хүлээн авсан.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б нь “Приус-20” загварын суудлын автомашинаар зорчиж яваад, иргэн Э-гийн “Харрер” загварын суудлын автомашинтай мөргөлдөж автомашины төмөр эд ангид хавчуулагдсан байсныг ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн" хэмээн мэдээлэл өглөө.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button