УЛС ТӨРУлс төрийн мэдээ
АН таван жилийн дараа албан ёсны генсектэй боллоо
Ардчилсан нам үүсгэн байгуулагдаж анхны Их хурлаа хуралдуулсан түүхэн өдрийн баяр өнөөдөр /2025.04.07/ тохиож байгаа бөгөөд ЕНБД-аа жинхэллээ. Тодруулбал, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Ганибалыг жинхлэхийг олонхын саналаар дэмжсэн байна.
Энэ оны хоёрдугаар сарын 03-ны өдөр түүнийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилохыг Улс Төрийн Зөвлөлд танилцуулж байсан билээ.
Ингэснээр АН таван жилийн дараа албан ёсны генсектэй болж байна. Хамгийн сүүлд буюу 2017-2020 оны хооронд Ц.Туваан генсекээр ажилласан. Түүнээс хойш дандаа үүрэг гүйцэтгэгч томилж иржээ.
Н.Ганибалын хувьд,
- 1998-2000 он Сүхбаатар аймгийн Залуучуудын холбооны тэргүүн
- 1999-2002 он Сүхбаатар аймаг дахь Технологийн дээд сургуульд багш, секторын эрхлэгч
- 2007-2008 он Мэдээллийн технологийн үндэсний паркт мэргэжилтэн
- 2008-2012 он Сүхбаатар аймгийн Засаг даргын зөвлөх
- 2012-2015 он Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны МААБХЗГ-ын дарга, Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч
- 2015-2016 он Зам тээврийн яамны Төрийн захиргааны удирдлага, хууль эрхзүйн газрын дарга
- 2017-2018 он Ардчилсан Намын Намын байгуулалтын газрын дарга
- 2018-2020 он Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газрын дэд дарга
- 2020-2024 он Монгол Улсын Их Хурлын гишүүн 2024 оноос Ардчилсан Намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан намтартай.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ жульч АН-ыг нэгтгэж чадах уу, барах уу?
Женко зульчийн хор нөлөө жаахан ч гэсэн холдож л бгаа юм бна.