Нийгэм мэдээ
"Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх нь үндэслэлгүй худал мэдээлэл
Өнөөдөр буюу /2025-04-07/-нд "Интерполын нөхөн төлбөр" гэх цахим хаягаас "Онлайн залилангийн хохирогчдод нөхөн төлбөр олгож эхэллээ" гэх мэдээллийг цагдаагийн алба хаагчийн зургийг ашиглан нийтэлсэн байна.
Энэ талаар Цагдаагийн байгууллагаас "Дээрх агуулга бүхий мэдээлэл нь үндэслэлгүй худал мэдээлэл болно. Иймд иргэд та бүхэн аливаа төөрөгдүүлсэн, худал мэдээллийг цаг ямагт нягталж байхыг зөвлөж байна" хэмээсэн юм.

З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.