Нийгэм мэдээ

“UB food” өдөрлөгт ₮5000 төлж Узбек, Монгол хоол хүссэнээрээ амтлах боломжтой

Улаанбаатар хотын төв талбайд маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд “UB food” олон улсын хоолны өдөрлөг болох гэж буй.

Төв талбайд барьсан 4,000 хүний багтаамжтай асарт орохдоо 5,000 төгрөг төлж узбек тогоочийн бэлтгэсэн плов, шашлык, казань кебаб, самса болон монгол үндэсний гурилтай шөлтэй хоолыг хүссэнээрээ амтлах боломжтой юм байна.

Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн лам нар нэг тоннын багтаамжтай ширмэн тогоонд гурилтай шөлийг уламжлалт аргаар бэлтгэх бол узбек тогооч нар нар өдөр бүр 12:30 цагт 2-3 тонн плов үйлдвэрлэж гаргах аж.

Тодруулбал, узбек, монгол хоолноос гадна олон орны хоолны соёл, амт чанар, стандартыг хоол үйлчилгээний салбарт нэвтрүүлж, иргэдэд танилцуулах, жуулчдын анхаарлыг татах олон сонирхолтой үзүүлбэрийг бэлтгэжээ. Мөн залуучуудад зориулсан Dj үзүүлбэр, Open Mic, “Бага тойрог” урлагийн тоглолт, Узбек бараа бүтээгдэхүүний худалдаа, Улаанбаатар театрын тоглолт, “Анир” поп оркестрийн тоглолт, амьд хөгжмийн тоглолт, төрөл бүрийн хоолны тэмцээнүүд болох юм байна. Өдөрлөгийн арга хэмжээ өдөр бүр 12:00-21:00 цаг хүртэл үргэлжилнэ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 8, 2025 09:13

тэнэг арга хэмжээ, узбекээс хэдэн гудамжны тогооч ирж л дээ. хаврын тоостой үеэр олныг хамарсан хордлого гарах вий дээ

Зочин
Зочин
4 сар 8, 2025 10:20

Муу хэлээд байгаа нөхдүүд очих �##�багүй шүү гэртээ л байхгүй юу

Зочин
Зочин
4 сар 8, 2025 19:32

Энэ сайхан үйл ажиллагааг хүндлэх . Тэнэг авгай нар байнга л шоу хийж бүдүүлэгдэж хашгирдгаа болиоч уран гэдэг үг л цээжилж хотын даргаа доромжлоод хашгирч байгаа нь үнэхээр ой гутам з�##�уу үеэсээ ичиж амьдар. Тиймэрхүү тэнэгүүд л сонгуулиас мөнгө авдаг шижгийн авгай нар байгаа.

Холбоотой мэдээ

Back to top button