Нийгэм мэдээ

ГИХГ: Аяллын визтэй ч ажил эрхэлсэн гурван улсын 27 иргэнийг албадан гаргалаа

Гадаадын иргэн, харьяатын газраас өнгөрөгч долоо хоногт зохион байгуулсан нэгдсэн хяналт шалгалтын хүрээнд аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан 3 улсын 27 иргэнийг албадан гаргасан байна.

Тодруулбал, “ Галт суман мөндөр” ХХК, “Флюорит ланд фактори” ХХК, “Дөл түшиг” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад БНХАУ-ын 25 иргэн, БНСВУ-ын 1 иргэн, БНФУ-ын 1 иргэн жуулчин буюу К2 ангиллын визээр орж ирж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсныг хяналт шалгалтаар илрүүлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр Монгол Улсад 1-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх хугацаа тогтоон, албадан гаргажээ.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь Монгол Улсаас албадан гаргах үндэслэл болдог байна.

Иймд жуулчлах зорилгоор зорчиж буй гадаадын иргэд зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой тул зөвхөн зорилгынхоо дагуу аялж амрах, уригч иргэн, хуулийн этгээд нь хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг анхаарууллаа.

З.УЧРАЛ  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Судлаач иргэн
Судлаач иргэн

Тэнэг малнууд юмаа..ажиллах хүчин хомс байхад энэ хүмүүсийг ярилцлагад оруулж ажиллаж байсан байгууллагууд нь хүсэлт гаргавал ажилын виз олгох хэрэгтэй..хахууль нэхээд өгөхгүй болхооринь л гаргаж байгаа байхдаа..монгол хүн гэж хогийн хог юмдаа...

Холбоотой мэдээ

Back to top button