Нийгэм мэдээ

Танилц: Барилга барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүйн улмаас түр хаагдсан 7 ШТС

Нийслэлийн хэмжээнд шатахуун түгээх болон автомашин хийгээр цэнэглэх 270 станц үйл ажиллагаагаа явуулдаг байна. Харин өнгөрөгч аравдугаар сараас хойш хийгдсэн хяналт шалгалтаар зөрчилтэй 47 ШТС бүртгэгдэж. Үүнээс барилга барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй долоон ШТС-ын үйл ажиллагааг түр зогсоож, торгуулийн арга хэмжээг авсан тухай Нийслэлийн Хяналт Шалгалтын Газрын дарга С.Энхбаяр мэдээлэл өгч байсан.

Тэгвэл бид барилга барих, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй хэмээн үйл ажиллагаагаа түр зогсоолгоод буй долоон ШТС-ыг нэрлэж байна.

1.Зөвшөөрөлгүй долоон ШТС-ын гурав нь Шунхлай

Пүрэвийн Батсайханы Шунхлай группийн охин компани болох Шунхлай трейдинг ХХК-ийн гурван ШТС зөвшөөрөлгүй долоод нэрлэгдэж байна. Тодруулбал,

  • Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Богины ам-д байрлалтай Шунхлай трейдинг ХХК ШТС-35
  • Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Нисэх-д байрлалтай Шунхлай трейдинг ХХК ШТС-36
  • Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ автозогсоол-д байрлалтай Шунхлай трейдинг ХХК ШТС-34

"Шунхлай Групп" нь 1993 онд автомашины баталгаат засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өдгөө үйлдвэрлэл, худалдаа, технологи зэрэг найман чиглэлд үйл ажиллагаа явуулдаг, 30 гаруй охин компанитай. Үүний нэг нь Шунхлай трейдинг ХХК бөгөөд Монгол Улсын хэмжээнд шатахуун түгээх станцуудын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны чиглэлтэй.

2. УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарын "Сод Монгол Групп" ШТС

Зөвшөөрөлгүй долоогийн нэг нь Ц.Анандбазарын удирдан, шатахуун импорт, худалдааны чиглэлтэй "Сод Монгол Групп" ШТС, Тодруулбал,

  • Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 1000-д байрлалтай ШТС-102

"Сод Монгол Групп" ХХК нь 1999 онд нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэх, түгээх чиглэлээр байгуулагдсан. Тус компани нь худалдаа, барилга, логистик, аялал жуулчлал, зочид буудал, мэдээллийн технологи, үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, санхүү зэрэг олон төрлийн салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Улаанбаатар хот болон орон нутагт нийт 100 гаруй ШТС-тай.

3. УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон Р.Батбаяр нар удирддаг "М-Ойл"

УИХ-ын гишүүн Б.Пунсалмаа болон Р.Батбаяр нар удирддаг "М-Ойл" зөвшөөрөлгүй долоогийн нэг нь. Тодруулбал,

  • Сүхбаатар дүүрэг наймдугаар хороо, Дөлгөөн нуурт байрлалтай ШТС

М-Ойл групп нь 2006 онд шатахууны импорт, худалдааны чиглэлээр үүсгэн байгуулагдсан. Улаанбаатар хот болон орон нутагт нийт 100 гаруй ШТС-тай.

5. Г.Ууганболдын эзэмшдэг "Тод Петролиум" ХХК-ний ШТС

Г.Ууганболдын "Тод Петролиум" ХХК Хан-Уул болон Налйах дүүрэгт нэг, нэг салбартай. Гэтэл хоёр салбарынхаа нэгийг түр хаалгаад байгаа аж. Тодруулбал,

  • Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Гурвалжингийн баруун урд байрлалтай ШТС-3

​"Тод Петролиум" ХХК нь 2016 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсад нефть, шатах тослох материалын импорт, экспорт, худалдаа, тээвэрлэлт, агуулахын үйл ажиллагаа эрхэлдэг компани юм.

6. БНСУ-ын санхүүжилттэй Нью энержи стар ХХК-ийн Нэс Ойл ШТС

Нью энержи стар ХХК-ийн Нэс Ойл ШТС-ийн эцсийн өмчлөгч нь Chgn Soo Park . 2005 оноос эхлэн шатахууны бөөний болон жижиглэнгийн борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй. Одоогийн байдлаар Мянганы зам орчимд байрлах зургаан шатахуун түгээх станц болон гурван шатахууны агуулахтай аж. Одоогоор үйл ажиллагаа нь түр хязгаарлагдаад буй салбар нь,

  • Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Нью энержи стар ХХК-ийн Нэс Ойл ШТС

Дээрх долоон ШТС-ийн хувьд гурван сарын хугацаанд холбогдох бичиг баримтаа бүрдүүлж, зөвшөөрлөө авах үүрэгтэй. Үгүй бол тус ШТС-ын үйл ажиллагааг хааж, газрын зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалт хийгдэх юм байна.

НХШГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын ахлах байцаагч Т.Мөнхболд “Шатахуун түгээх станцууд барилга байгууламж барихдаа батлагдсан зураг төсөл, барилгын норм, дүрмийг баримтлах ёстой. Хот байгуулалт, байгаль орчин, стандартын шаардлага хангаагүй газруудад үйл ажиллагаа явуулж буй ШТС-уудад үргэлжлүүлэн хяналт шалгалт хийнэ” хэмээсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ХӨӨЕ МАНАЙХААН БИ ЗӨВШӨӨРӨЛ МӨВШӨӨРӨЛ ГЭХГҮЙГЭЭР САВАНД БЕНЗИН ХИЙГЭЭД ХӨӨСӨН БОЛОН ХУУРАЙ ГАЛЫН ХОР БУЛАН БАЙГУУЛААД ЗАРЬЯА ҮНЭХЭЭР ИХ МӨНГӨ ХИЙГЭЭД 2004 ОНЫ БОНГО МАШААНАА ЛЮКСУС 600 БОЛГОЧИЙ БОЛНО БИЗ ДЭЭ? ОДОО БИ БЭЛТГЭЛ АЖИЛДАА ОРЛОО НЭГ ЛААТРЫГ НЬ 3000 р ЗАРАХАД БИ НЭГ ЖИЛ БЕНЗЭЭН ЗАРААД БУРЗАЙНА ГЭСЭН ТООЦОО ГАРЛАА

Зочин
Зочин
Reply to  Зочин

Ккккк том эзэнтэй Бүрэн барьсан колонкоос зөвшөөрөл нэхээд хааж дарамтлаж байхад чамайг өдөрт нь хаах байлгүй

Иргэн
Иргэн

Эдгээр хүмүүсийн буруу гэхээсээ МАН-АН-Н мафиуудын буруу шүү дээ Монголчуудаа!!! Одоо МАН- засаглаад юу өөрчлөгдөв??? Авилага хулгай луйвар улам л цэцэглээд байгаа юм бишүү!!!

Зочин
Зочин

Шатахууны үндэсний компаниуд аа дэмжихгүй бол ээлж дараалан дампуурч байна даа, Алтжин, ЖастОйл, ПэтроЖамп, МТ магнайтрэйд гэх мэт эдийн засаг эвгүй бн

Холбоотой мэдээ

Back to top button