Дав.Цогтбаатар гишүүнд 20 сая төгрөгөө төлөх хугацааг ШШГЕГ тогтоож өгнө

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Хөгжлийн банкны Зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр шүүхээс нийтийн албанд томилогдох эрхээ хоёр жилээр хасуулж, 20 сая төгрөгөөр торгуулах ял сонссон.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Хөгжлийн банкны хэргээр ял сонссон шүүгдэгч нарт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал, Дээд шүүхийн тогтоолд гүйцэтгэх хуудас бичиж, ял шийтгэгдсэн хүмүүсийг ялыг эдлүүлэхийг зөвшөөрч байгаа талаарх албан бичгийг ШШГЕГ-т өчигдөр /2025.04.07/ хүргүүлжээ.
ШШГЕГ-ын дарга Б.Нандинболор "УДШ-ийн шийдвэр нь ирээгүй учраас ирсэн шийдвэрийн хүрээнд л холбогдох ажиллагааг явуулна. Бүртгэлд авна, цахимд бүртгэнэ. Мөнгөн торгуулиа хийх хугацааг зааж өгнө. Түүний дагуу мэдэгдэл явуулна. Түүнийг биелүүлэхгүй бол албадлагын арга хэмжээ авна" гэсэн.
Харин түүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөх асуудлыг хэлэлцвэл Үндсэн хуулийн зөрчил үүснэ хэмээн хамгаалаад буй. Энэ хүрээнд Төрийн байгуулалтын байнгын хороо болон Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга нар авч хэлэлцэхгүй байгаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бүрэн эрхээс нь чөлөөлөх хэрэгтэй. Үндсэн хуулинд зааснаар хүн бүр хуулийн өмнө ижил тэгш эрх эдлэнэ гэж заасан байдаг. Монгол улсын иргэн бүрт хууль адил тэгш үйлчилнэ.
ОГЦРУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ
Торгуулийн ял бол мөнгөө хийгээд л бол ял эдэлсэнд тооцно.Нийтийн албанд их хурлын гишүүн хамрагдахыг мэдэхгүй.
Шог юм хийж суух юм даа 20 сая төг шууд гмргаад л өгчих байлгүй дээзю