УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нарын ёс зүйг өнөөдрийн Байнгын хороогоор хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар намрын чуулганы хугацаанд 40 цагаас дээш удаа тасалсан УИХ-ын гишүүн Х.Баттулгад хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ. Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж Байнгын хороогоор оруулна.
УИХ-ын гишүүн Х.Баттулгад урьдчилсан байдлаар гурван сарын цалингаас нь тус бүр 20 хувийг хасахаар яригдсан билээ. Харин УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг цахим орчинд бусдыг гутаан доромжилсон, ёс бус үг хэллэг ашигласан гэдэг агуулгаар хариуцлагын асуудал яригдаж эхэлсэн юм.
Хуралдаанаар,
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/ асуудлыг хэлэлцэнэ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.