Б.Жавхлан: Д.Трампын татварын шинэ бодлого эдийн засгийн хүндрэл, сорилтын дохио болж байна

Засгийн газрын өнөөдрийн /2025.04.09/ хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан дараах мэдээлэл өглөө.
Видер дамжуулалтыг үзэх:
Тэрбээр, “
Нэгдүгээрт, нэгдүгээр улирлын экспортын мэдээ эцэслэж гарлаа. Өмнөх саруудаасаа нэмэгдэж гарлаа. 200 сая ам.долларын экспорт хийгдэж байлаа. 2-р сард 248 сая ам.доллар, 3-р сард 253 сая ам.долларын экспорт хийгдсэн. Монголбанкны өгсөн долоо хоногийн өмнөх мэдээллээр валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрсэн.
Экспортыг улам нэмэгдүүлэхийн тулд боомт руу чиглэсэн хэд, хэдэн арга хэмжээ авахаар боллоо. Боомт бүрийн нөхцөл өөр байна. Биржийн арилжаа дорвитой нэмэгдэхгүй байгаа. Биржээр авсан аж ахуй нэгжүүд алдагдал хүлээсэн. Энэ нь овоолготой холбоотой түгжигдээд байна.
Нүүрсний уурхай эзэмшигч дотоодын хөрөнгө оруулагч нараас өртгийг бууруулах, тээврийн зардал, НӨАТ, АМНАТ-ыг тооцох эх үүсвэрийг эргэж харахыг удаа дараа хүсэж байгаа. Үүнийг судлаад эргэж танилцуулах үүрэг авлаа.
Хоёрдугаарт, төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байгаа. Тодруулбал, автотээврийн үнэ хөлснөөс доогуур байхаар өртгийг бууруулах үүргийг Зам тээврийн яаманд өглөө. Сумын хэмжээнд экспортын замуудыг зогсоох шийдвэр гаргаад байгаа нь экспортод нөлөөлж байна. Хөдөлгөөнийг аралтай нээх шийдвэрийг холбогдох аймаг, сумдад өглөө.
экспортлох боломжтой болсон хэдий ч, овоолго үүссэн асуудал бий. Төмөр, нүүрс, жоншон дээр үүссэн. 30-60 сая ам.долларын экспорт хийх боломж түгжигдсэн үйлдвэрүүд бий. Үүнийг шалгах бүрэлдэхүүн гараад ажиллаж байна. Баяжуулсан бүтээгдэхүүнээ экспортлох арга хэмжээ удахгүй авагдана" гэлээ.
Мөн тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өгөхдөө, "Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп татварын шинэ бодлогоо танилцуулсан. Үүний хариуд Хятадын талаас хариу 34 хувийн татварыг АНУ-ын бараанд ногдуулаад байгаа юм. Олон улсын энэ харилцаа манай улсын эдийн засагт нөлөөлнө. Манай улсад төдийгүй дэлхий нийтэд эдийн засгийн хүндрэл, сорилт авчрах дохио гэж ойлгож болно. Төсвийн орлогын гүйцэтгэл 90-95 хувьтай байна. Жилд 450 тендер зарладаг байсан бол энэ жил 42 тендер л зарлаж байгаа" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Худлаа унасан бөхөд ш�##�таг мондохгүй гэчээр ажлаа хииж чадахгүй трампад буруугаа чихчээд сууж бх гэж бгаан
Ниргэсэн хойно нь хашхирав гэгч энэ буюу. Нэлээн эртнээс л хэлсээр сануулсаар байхад би мэдэж байна гээд л том толгойлоод эвэрээ цохиулсан үхэр шиг дөлжийгаад байсан даг, одоо нэг юм ухаарч амьдрах хорвоо болж жүжиглээд эхлэв үү яав. Гамбир нүүрт чинь. Сайдын ажлаа өгвөл таарна
Үгүй ээ чи чадаагүй юм биш үү сайдаа.
Жомбого Трамп.