УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Танилц: Татварыг сонгож бууруулахгүй, дараах байдлаар өөрчлөлт оруулах гэж байна

УИХ-ын даргын захирамжаар Татварын багц хуулийг шинэчлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Х.Ганхуяг тус хуульд орж буй зарим өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, аж ахуй нэгжүүдэд орлогоос нь хамаарч шатласан байдлаар хөнгөлөлт олгох, НӨАТ дээр мөнгө орж ирсний дараа НӨАТ-ын татвараа төлдөг баймаар байна гэдэг асуудал яригддаг. Бараа бүтээгдэхүүн нь гаалиар орж ирж байхад НӨАТ төдөх дарамт үүсгэхгүйн тулд, хоёр сарын хугацаанд НӨАТ-аа төлөх нөхцөл бий болгож байгаа. Аж ахуй нэгжүүд хөрөнгө оруулалт хийхдээ НӨАТ-ын хасагдуулалт хийх эрхийг нь олгоно гэв.

Харин хувь хүн дээр ХХОАТ-ыг орлогын 10 сая дээр 0 хувь байхаар, түүнээс дээш бол 2, 2 хувиар өсөх байдлаар тооцно. Төрийн өмчит компани, сургууль, цэцэрлэг байна уу аль аль нь гарч байгаа бүх мөнгө Ибаримт дээр тулгуурлана. Төрөөс гарч байгаа мөнгөний урсгал зардлын мөнгө НӨАТ-гүй байсныг ийн өөрчилж байгаа гэв.

Татварын асуудалтай компанийн дансыг хаана гэдэг тухайн аж ахуй нэгж бараа материалаа татах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад хүндрэл үүсгэдэг. Ингэхээр шинэ өөрчлөлтөд Татварын байцаагч шууд дансыг нь битүүмжилдэг байдлыг өөрчилж Сангийн яам, ТЕГ гэрээ байгуулах асуудлыг тусгасан. Тухайн аж ахуй нэгжийн дансанд орж ирсэн орлогын 15-20 хувийг татварын өр рүү татдаг байхаар зохицуулж байгаа.

Мөн аж ахуй нэгжийн орлого 1.5 тэрбумаас 1 хувийн татвар төлдөг байсныг 2.5 тэрбум болгож нэмсэн. Өрхөд нэг иргэний дансны орлого 500 мянгаас дээш бол 100 хувийн НӨАТ-ын буцаалт авна.

-НӨАТ-ын хууль өөрчлөгдсөн гээд байх юм. Юу нь өөрчлөгдсөн юм бэ?

-Ойролцоогоор 4 их наядын татварын хөнгөлөлт үзүүлнэ. Тогтолцоогоо ч өөрчилье, хөнгөлөлтөө ч өгье гэдэг асуудлыг тусгаж байгаа. Татвартай холбоотой хэд хэдэн хуулийг өөрчлөх саналыг УИХ-ын гишүүдээс ч, иргэнээс ч гаргасан байна. Сонгож аваад өөрчилбөл тогтолцоог нураах асуудал үүснэ. ХХОАТ-ыг бууруулъя гэхээр 2.6 их наядын дарамт төсөвт үүсэх болчихдог. 2019 оны Татварын хууль нь иргэдийг гээчихсэн, өрхийн орлогыг хамгаалах асуудлаа тусгаж өгөөгүйг энэ хуулиар өөрчилье гэж байгаа. Аль нэгийг нь сигментлээд сонгоод өөрчилбөл тогтолцоогоо эвдэх эрсдэл л үүснэ гэлээ.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 9, 2025 16:29

НӨАТ-г 5% болгоод бүх ажил үйлчилгээ үзүүлэгч, бараа бүтээгдэхүүн борлуулагч иргэн, байгууллага бүгд НӨАТ төлөгч болгох хэрэгтэй. Тэгээд тэр НӨАТ-н буца�##�т, суг�##�аа зэргийг бүр боль. Ингэвэл жинхэнэ шударга тогтолцоо болно. Одоо бол зах дээр худ�##�даа хийж буй иргэд, машины ченжүүд, хүнсний зах, үсчин, барааны жижиг дэлгүүрүүд и-баримт өгөхгүй байгаа, бид НӨАТ төлөгч биш гэдэг

иргэн
иргэн
4 сар 9, 2025 18:26

НӨАТ-ийн татварыг бүгд төлдөг болцгооё, хэмжээг 5% болгоё.

Холбоотой мэдээ

Back to top button