Б.Жаргалсайхан: Өнгөрсөн таван жил надад ямар ч ашиг сонирхол, дарамт ирээгүй

Б.Жаргалсайханы Улсын ерөнхий прокуророор ажилласан хуулийн зургаан жилийн хугацаа 2025.04.05-ны өдрөөр дуусгавар болсон.
Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор улираан саналыг өчигдөр /2025.04.10/ УИХ дахь намын бүлгүүд болон УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор оруулж дэмжүүлсэн. Харин өнөөдөр УИХ-ын чуулганаар оруулах юм.
Иймд УЕП-оор улираан томилохоор хэлэлцэж буй Б.Жаргалсайхантай ярилцлаа.
-Прокуроруудаа даргаас хамааралгүй зөвхөн хуулиа дагаж, хүний эрхийн мэдрэмжтэй ажилладаг болгоно-
-Өнөөдөр таныг УЕП-оор улираан томилох Ерөнхийлөгчийн саналыг намын бүлгүүд хэлэлцэж дэмжлээ. Дараагийн зургаан жил хуулийн нэг томоохон байгууллагыг тэргүүлж магадгүй болоод буйн хувьд хэвлэлийнхэн танаас асуулт асуух гэж өдөржин хаалттай хаалганы цаана хүлээлээ. Энэ хамгаалалтыг та авхуулаад байгаа юм уу. Өөрийгөө хэвлэлээс хамгаалаад байна гэсэн үг үү. Бид ойлгосонгүй?
-Би энэ ажлыг хариуцдаг хүн биш. Би энд зарлагдсан хурлууддаа л оролцохоор ирсэн. Хуваарийн дагуу оролцож байна. Миний ажил биш болохоор хэн ингэж хамгаалалт авхуулж байгаа талаар мэдсэнгүй.
-Нээлттэй болсон ганц байнгын хорооноос харахад гишүүд таныг “өнгөрсөн зургаан жилд эхлүүлсэн хүний эрхийн асуудлаа гүйцээж, прокурор нар дээр тулж ажиллаарай” гээд дэмжиж байна. Улираан томилогдвол үргэлжлүүлэн хийх ямар ажил байгаа вэ?
-Үргэлжлүүлэн ажиллавал хийх ажлууд бас байна. Өнгөрсөн зургаан жил прокурорын байгууллага Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Эрүүгийн хууль, Прокурорын байгууллагын хуулийн хүрээнд болон бусад олон төрлийн хуулийн хүрээнд ажилласан. Мөн үүнээс гадна прокурорын байгууллагад ажиллаж байгаа прокурор ажилтнуудаа бие даасан хараат бусаар ажиллуулах, мэргэшүүлэх, прокурорын байгууллагыг цахимжуулах шаардлага өнөөгийн нөхцөл байдалд үүсээд байгаа. Би олон хурлууд дээр хэлж байгаа. Монгол Улсын Прокурорт ажиллаж байгаа прокурор хүмүүс бол хүний эрхээр мэргэшсэн тусгай байгууллагуудынхаа хууль тогтоомжийг баримталдаг өндөр ёстой зүйтэй байж ажиллах ёстой. Ийм хүмүүсийг л бий болгож ажиллуулах гээд байгаа юм. Тэгж байж хууль хэрэгждэг. Хуулийн хэрэгжилтийг өөрөөсөө эхлүүлдэг шударга боловсон хүчинтэй болно.
Үүний тулд өнгөрсөн жилүүдэд олон прокурорын байгууллагууд дээр очиж ажилласан. Манай прокурорууд ийм чиглэлээр ажилдаг болох хэрэгтэй. Даргаас хамааралгүй өөрсдөөсөө л эхэлж хуулиа хэрэгжүүлэх ёстой. Үүнийг л хэвшүүлэх гээд байгаа юм. Мөн орчин үеийн хувьсан өөрчлөгдөж байгаа энэ нийгэмд цахимжилт хиймэл оюун ухаан зэрэг зүйлсийг хуулийн байгууллагад ашигладаг болох нь маш чухал байгаа.
-С.Батдөлыг "Төр хурах" амралтад галчаар ажиллаж байгааг прокурор шалгалтын үеэр илрүүлсэн-
-Танаас бас гишүүд зарим нэг хэргийн талаар асууж, хариулт өгч байгаа харагдсан. Тухайлбал, С.Батдөлийн талаарх асуухад, ““Төр хурах” амралтад галчаар ажиллаж байсныг прокуророос болиулж, анги, байрлалыг нь сольсон” гэж хариулсан. Миний харснаар С.Батдөлийг “Төр хурах”-ын амралтад байгаа гэх мэдээллийг өдрийн сонины сэтгүүлч анх гаргаж, тодорхой хэмжээнд мэдээлэл тархсаны дараа прокурор болиулсан юм биш үү?
-Миний ойлгосноор бол өнгөрсөн оны арав билүү арваннэгдүгээр сард прокурор шалгалтаар очиж илрүүлээд сольсон мэдээлэлтэй байгаа.
-Кёкүшюзан Д.Батбаяр, Т.Баясгалан нарт холбогдох 30 гаруй тэрбумын залилангийн хэргийг шүүх хоёр удаа цагаатгалаа. Өмнө нь прокурор үүн дээр эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин шүүж байсан. Харин энэ удаа прокурор эсэргүүцэл бичих үү. Тийм боломж эрх зүйн хүрээнд байгаа юу?
-Тэр асуудлыг бол хариуцсан прокурор нь өөрөө шийднэ. Тэр хэрэг шүүхээс буцсан тогтоол албажиж прокурорт ирсний дараа буюу бичгийн хүлээ авсныхаа дараа прокурор эсэргүүцэл бичих эсэхээ шийддэг. Яг одоогоор бол шүүх хуралд орсон прокурорын өмнөөс эсэргүүцэл бичнэ. Бичих, бичихгүйг хэлэх боломжгүй. Яагаад гэвэл тэр прокурор яг өөрийн итгэл үнэмшлээрээ цагаатгасан нь үндэслэлгүй байна гэж үзвэл эсэргүүцэл бичнэ.
-Нэг ийм хэргүүд байдаг. Хоёр айлын хонь нийлэх үед танихгүй хонь авах ч гэдэг юм уу. Малын хулгай хийгээгүй ч өөрсдөө мэдэхгүй гүтгүүлэх гэх мэт хэрэг нь жижиг ч хуулийн хариуцлага нь өндөр хэргүүд байдаг. Энэ талаарх өргөдөл гомдол ч гишүүдэд их ирдэг гэж сонссон. Хэдий хуулийн дагуу явж байгаа ч энэ асуудал дээр хүний эрх талаас нь авч хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээ бий юу?
-Энэ бол хууль тогтоогчийн эрхийн асуудал. Прокурорын байгууллага бол хууль хэрэгжүүлдэг байгууллага. Хамгийн түрүүнд ард иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийн сайжруулах ёстой. Энэ дээр хуулийн байгууллагууд ч ажиллах ёстой. Хууль тогтоох байгууллагууд ч ажиллах ёстой. Энэ ерөөсөө л хууль эрх зүйн мэдлэг муу байгаагаас хэрэгт оролцох, ял шийтгэл авах асуудлууд гардаг. Бас үүн дээр нэмж хэлэхэд хууль гэдэг маш тодорхой байх ёстой. Тодорхой гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой байх ёстой. Энгийн иргэнд ч, мөрдөгчид ч бүх хүнд ойлгомжтой байх ёстой. Тиймээс хуулийн нэг заалт хоёр салаа ойлголтоор биш. Товч тодорхой нэг зүйлээр л ойлгогдохоор байх ёстой. Тэгвэл энгийн иргэнд ч ойлгомжтой. Хүн бүр хуулиа мэддэг. Барагцаалддаг байна шүү дээ.
-УИХ батлаад улираан томилсны дараа бүтэн зургаан жил ажиллах эсэхээ ярина-
-Таныг дараагийн зургаан жил улираан томилбол насны хувьд хуулийн зөрчилтэй асуудал гараад байгаа. Прокурорын тухай хуульд прокурор хүний тэтгэвэрт гарах дээд насыг 60 гээд, Төрийн албаны тухай хуульд 65 байна гээд заачихсан байдаг. Харин танилцуулгаас харахад та одоо 61 настай болчхоод байгаа. Энэ зөрчлийг хууль талаас нь хэрхэн тайлбарлаж байгаа вэ?
- Прокурорын тухай хуулийн 60.3-т заасан нийтлэг прокурорт тавих шаардлагаас тусдаа Ерөнхий прокурорт тавих шаардлагын 45.4-т хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан. 35 насанд хүрсэн хүнийг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно гэж заасан. Мөн УЕП-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж зургаан жилээн томилно гэж тусдаа зохицуулалтаар зохицуулсан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж прокурорын асуудлыг хэлэлцэнэ гэж тусгасан. Энэ хууль прокурорын тухай хуулиас сүүлд батлагдсан учир энэ хуулийн дагуу зөрчилгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн саяхан Үндсэн хуулийн цэцийн шүүгчийн настай холбоотой асуудлыг Хууль зүйн байнгын хороо болон УИХ хэлэлцэхдээ энэ асуудлын зөрчилийг нэг мөр тэмдэглэж, шийдвэрлэсэн нь энэ хуулийн зөрчлийн асуудлыг тодорхой болгосон.
Төрийн албанд ажиллаж байгаа 100 гаруй мянган хүн байна. Тэр хүмүүсийн гол барьдаг хууль бол төрийн албаны тухай хууль. Өмнөх парламентын чуулган дээр яригдсан энэ хуулийн зөрчлийн асуудлыг засаж залруулах талаар гишүүд хөндөж байгааг сонссон. Удахгүй уг асуудалд анхаарах байх. Ямартай ч би өөрөө төрийн алба хаагч. Тиймээс Төрийн албаны тухай хуулиараа л явна.
-УИХ-аар улираан томилсон тохиолдолд Төрийн албаны хуулийн дагуу ч ялаагүй та 65 хүрээд тэтгэвэрт гарах эрх нээлттэй болно гэж ойлгоод байгаа. Гэтэл нөгөө талд зарим гишүүд Ерөнхийлөгч санал болгож бүлгүүд, байнгын хороо, УИХ улираачихдаг. Дунд нь дахиад л хүнээ солино гэх асуудал гарах юм биш үү гэж шүүмжлээд байна. Та өөрөө энэ дээр ямар бодолтой байгаа вэ. Томилогдвол яг зургаан жил ажиллах уу?
-Эхлээд УИХ-аар ороод батлагдах хүртэл харна. Тэгж байж энэ асуултад би хариулна.
-Өнгөрсөн зургаан жил албан тушаалын гэм хэргийн шийдвэрлэлт ихсэж, таслах сэргийлэх арга хэмжээ авах нь буурсан-
-Та хоёр намын бүлгийн гишүүдийн өмнө зургаан жил хийсэн ажилдаа дүгнэлт тавиуллаа. Хаалттай явагдсан учир би юу яригдаж байгааг мэдсэнгүй. Таны ажлыг гишүүд хэрхэн дүгнэж байна?
-Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд шийдсэн хэргийн олон тоо баримтыг би тодорхой танилцуулсан. Тэр дотор нийгэмд хамгийн их анхаарал татаж, хүлээлт үүсгэсэн олон хэргүүд багтсан. Тэр хэргүүд шүүх рүү шилжсэн. Дээрээс нь миний ганц хэлэх зүйл юу гэвэл 2019 онд албан тушаалын 78 хэрэг л шүүхэд шилжиж байсан. Өнөөдөр 306 шилжсэн. Хохирлын хэмжээ энэ таван жилийн хугацаанд 14.6 их наяд. Үүнээс төлүүлсэн нь 11.8 их наяд. Мөн таслан сэргийлэх арга хэмжээ авч байгаа хүний тоо бол огцом багсаж байгаа. Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг бол мөрдөгч өөрөө шийддэг. Прокурор өөрөө шийддэг гээд янз бүр байдаг. Энэ дотроос хүмүүсийн хамгийн их анхаардаг нь цагдан хорих. 2019 онд нийт таслан сэргийлэх арга хэмжээний 10.7 хувьд нь цагдан хорьж байсан. Харин 2024 онд энэ тоо 6.7 хувь болж буурсан байгаа. Тэгэхээр аль болох хорихгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах чиглэлд ажиллаж байгаа. Энэ нь хүний эрхтэй холбоотой хамгийн гол чухал зүйлсийн нэг.
-Өнгөрсөн таван жилийн хугацаанд танд дарамт, шахалт ашиг сонирхол ирж байв уу?
-Ямар ч зүйл ирж байгаагүй.
-Таныг улираан тохилохыг бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгодог. Тэгэхээр таныг улираах эсэх дээр эхлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танд санал тавьж, та зөвшөөрсөн гэсэн үг үү. Эвсэл шууд бүрэн эрхийн хүрээнд шийдвэрээ гаргачхаад танд танилцуулдаг уу. Процесс нь яаж явагдав?
-Би одоо төрийн албанд 30 гаруй жил ажиллаж байна. Прокурорын байгууллагад ажиллаж байхдаа Ерөнхий прокурорынхоо шийдвэрээр өөр өөр газар томилогдоод хаана ч тушаалаар ажиллаж явсан. Үүний нэг жишгээр Төрийн тэргүүн намайг дахин томилох болсонд хүндэтгэлтэй хандаж байгаа.
-Прокурорын байгууллага цаашид хэвлэлд хэр нээлттэй ажиллах вэ?
-Хоёулахнаа суугаад ярьж байна. Гэхдээ та энэ олон сэтгүүлчийг төлөөлж байгаа учраас би нэг зүйлийг хэлье. Прокурор нээлттэй байх. Ил тод байхын төлөө байгаа. Манай өөрийн үндсэн зарчим дээр ч ингэж бий. 2022 онд прокурорын байгууллага цахимжих, ил тод нээлттэй байх гэдэг стратеги төлөвлөгөөг 2023-2026 оны хооронд гэж баталсан. Энэ жил прокурорын олон нийттэй ажиллах хэлтсийн хэвлэлд нээлттэй байх тал дээр холболт хийж ажиллана. Ингэхдээ ямар хэлбэрээр нээлттэй байх вэ. Ямар хэлбэрээр хуулийн хүрээнд боломжгүй байх вэ гэдэг зүйлсээ та бүхэнтэй хамт сууж байгаад ялгаж салгах ёстой. Үүн дээр тохирчих юм бол хэвлэлд нээлттэй байх бүх мэдээллийг бид өгөх боломжтой. Энэ ямар ч асуудалгүй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ерөнхий прокурор хүн ийм л товч бөгөөд тодорхой байдаг юм бна даа.
Ерөнхий прокурорыг ажиллуулахыг дэмжиж байна. Өмнөх ажиллаж байсан ерөнхий прокурорууд нь их л болж бүтдэггүй юм хийдэг нөхдүүд байсан. Харин энэ хүн тэднээс өөр, олон жил прокуророор ажиллаж байгаа жинхэнэ мэргэшсэн прокурор
Ерөнхий прокурор шударга хүн байна лээ дээ. Адгийн з�##�илагчид байраа �##�даад цагдаа нар нь тоохгүй, олон жил зүдэрч ядарсан иргэн намайг хүлээн авч уулзаад, гомдлыг минь хангасан. Одоо з�##�илагчийн хэрэг
шүүхэд шилжсэн ч элдэв башир арга хэрэглээд шүүх хурлаа хойшлуулсаар л байна. Гэхдээ би цөхрөхгүй ард нь гарнаа.
Сайн ажилласан байна. Төрд учирсан маш их хохирлыг төлүүлсэн байна.
Сайхан шаадаг гар шив дээ !
Дэмжиж байна. Олон жил ажилласан хүнийг томилох нь зөвөө
Олон жилийн туршлагатай прокурорын байгууллагатай амьдр�##�аа холбосон хүн байна даа улираан томилох нь зөв өө
өыбөбый
туршлагатай сайн хүнийг дахин томилуулах хэрэгтэй
Энэ хүн ажлаа мэднээ. Та нар хуулийн ном эргүүлж үзээгүй байж зүгээр дут
Ерөнхий прокурорыг ажиллуулахыг дэмжиж байна өө, я�##�т ч үгүй л хийсэн юмтай хүн. Хамтын ажиллагаа ялангуяа.
Прокурорын байгууллагад �######�шгшүй байх ёстой хүн дээ
Туршлага бол бүх зүйл. Сайн муугаа мэддэг хүн дээр. Учраа мэдэхгүй хүүхдүүд бидэнд хэрэггүй.
Ene hun mundag hunshuu, ih yum hiideg ard irgediig l boddog hun sanagddag
Амжилт хүсье
Мундаг шүү
Илүү илүү
Үнэнч байгаарай
Prokuroruudiinhaa jargal zovlong meddeg Jargalsaihan prokuror shig hun bsan n deer bhaa
Demjij bna
Zarchimch shudraga zangaragtai hun
Jargalsaihan prokuroriig demjij bna
Дэмжиж байна өө. Өөр хэнийгээ гаргах гээд байгаа юм.
ДЭМЖИХГҮЙ БАЙГАА ГИШҮҮД БОЛ НО-ТОЙ НӨХДҮҮД ШҮҮ
я�##�т ч үгүй прокуроры байгууллага энэ хүний ачаар илт сайжирч байгаа шүү
Niigemd medegdehuits shudarga ysiig togtooj yvaa Jargalsaihan prokurort amjilt husey uliruulan tomilohiig demjij bna
Мундаг хүн шүү
Ерөнхий прокурор хүн ямар байх ёстойг харуулсан мундаг хүндээ
Ёстой шудрага, зарчимч хүн шүү
Ерөнхий прокурорыг улираан ажлуулах нь зөв өө
Зөв хүнээ дахин ажлуулах болсонд баяртай байна
Хийж хэрэгжүүлсэн ажилтай хүн шүү энэ жарг�##�сайхан гэдэг хүн
Үнэхээр хүндэлж явдаг шүү мундаг сайн хүн
Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Баттулга сайн хүн томилсон байна. Хүрэлсүх болон УИХ гишүүд хүртэл хүлээн зөвшөөрч байна.
Ерөнхийлөгчтэйгээ хамсаатан болж хөрөнгө завших, хулгайлах луйвардах хүмүүсийг хонгилоор чирэх.......олон хар үйлийг хийсэн
Дорлигжавтай харьцуулаад бодоцгоо доо.....
Асууд�##�тай гэмтэнгүүд дэмжээгүй нь ойлгомжтой Нэрсийг нь нийтэд мэдүүл.
ЭНЭ ГАРУУД ЗҮГЭЭР АЖЛАА ХИИДЭГ БАЙМААР БА. БӨХ ҮЗЭЭЛ ХОЙМОР СУУЦАН БХ ШИГ БОЛИО �######�Ж ҮЗ ХҮҮК АЙМХАЙ МЭНГЭТ ШИГ БӨЛДӨГДҮҮЛСЭН БА
Бөхөө ч үздэг ажилаа чхийдэг хүн дээ зарим нэг нь бөх үздэг гээд байхын болдоггүй юм уу
Shaagool