Нийгэм мэдээ
Хөвсгөл аймагт оройн 20:00 цаг хүртэл шороон шуурга шуурна

Өнөөдөр Хөвсгөл аймгийн нийт нутгаар орой 20:00 цаг хүртэл салхитай, шороон шуургатай байна.
Өдрийн 12:30 цагаас эхэлсэн хүчтэй шороон шуурга Мөрөн хотод 11-19 м/с хүрсэн бол тал хээр газарт 20 м/с салхилж, түр зуур 30 м/с хүрсэн гэдгийг Хөвсгөл аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.
Энэ үзэгдэл өнөөдөр 20:00 цаг хүртэл үргэлжлэх тул цаг агаарын сэрэмжлүүлгийг тогтмол сонсож, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулж байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.