УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Б.Жаргалсайхан прокурорын тухай хуулиар тэтгэврийн нас давснаа ингэж тайлбарлалаа

УЕП-оор улиран томилогдсон Банзрагчийн Жаргалсайхан1964 онд төрсөн, өдгөө 61 настай. Гэтэл Прокурорын тухай хуульд 60 нас хүрсэн бол тэтгэвэрт нь гаргах цагаан дээр хараар бичсэн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн зохицуулалт бий.

  • Прокурорын тухай хуулийн 60.3 дахь хэсэгт, Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” хэмээн заасан байдаг.

Тэгэхээр Б.Жаргалсайхан Улсын Ерөнхий прокуророор улирах нь битгий хэл прокуророор ажиллах буюу тэтгэврийн нас нь өнгөрөөд НЭГ ЖИЛ болчихсон ч, ийнхүү үл тоон томилов.

Тэрбээр, манайд өгсөн ярилцлагадаа, "Прокурорын тухай хуулийн 60.3-т заасан нийтлэг прокурорт тавих шаардлагаас тусдаа Ерөнхий прокурорт тавих шаардлагын 45.4-т хуульч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан. 35 насанд хүрсэн хүнийг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогчоор томилно гэж заасан. Мөн УЕП-ыг Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцөж зургаан жилээн томилно гэж тусдаа зохицуулалтаар зохицуулсан байдаг. Мөн Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөж прокурорын асуудлыг хэлэлцэнэ гэж тусгасан. Энэ хууль прокурорын тухай хуулиас сүүлд батлагдсан учир энэ хуулийн дагуу зөрчилгүй гэж үзэж байгаа юм. Түүнчлэн саяхан Үндсэн хуулийн цэцийн шүүгчийн настай холбоотой асуудлыг Хууль зүйн байнгын хороо болон УИХ хэлэлцэхдээ энэ асуудлын зөрчилийг нэг мөр тэмдэглэж, шийдвэрлэсэн нь энэ хуулийн зөрчлийн асуудлыг тодорхой болгосон. Төрийн албанд ажиллаж байгаа 100 гаруй мянган хүн байна. Тэр хүмүүсийн гол барьдаг хууль бол төрийн албаны тухай хууль. Өмнөх парламентын чуулган дээр яригдсан энэ хуулийн зөрчлийн асуудлыг засаж залруулах талаар гишүүд хөндөж байгааг сонссон. Удахгүй уг асуудалд анхаарах байх. Ямартай ч би өөрөө төрийн алба хаагч. Тиймээс Төрийн албаны тухай хуулиараа л явна" гэсэн билээ.

У.УЯН


Ярилцлагыг бүрэн эхээр нь доорх линкээр уншина уу.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Yavah tsagaa ch medrehgui bna gedeg emgenel

Зочин
Зочин

Утгагүй юм. Тэтгэвэрт нь гаргаач

Зочин
Зочин

Манай томчуудын үйлдсэн бүх хэргийг нь барьцаалж байгаад улиран сонгогдлоо доо.Томчуудын хэрэг илрэнэ гэдэг лөөлөө боллоо

Арман
Арман

Зайл даа ЗӨНӨГ минь

Зочин
Зочин

Соёл урлаг шүүх цагдаа хүчний байгууллагуудын хүмүүс эр эмгүй 60-аас дээш настай байна аа. Эд нар ашиг сонирхлын маш их зөрчилтэй шантаажчингуудаар дүүрсэн. Эднийгээ нэг цэгцлээрэй

Зочин
Зочин

Er n bol. Uhaan. Sanaa n. Eruul , alivaa avilgald avtaagui bol. Nasand. Hyzgaar. Tavih n buruu shdee.

Зочин
Зочин

Зайгаа тавьж залуучууддаа боломжоо олгоо одоо болоошдээ

Зочин
Зочин

Залуухан тэтгэврийн насанд хүрээгүй юм бишүү. Шүүр ажиллагаа нь яалаа.

Ахмад настан
Ахмад настан

70, 80 настай дэлхийн удирдагч нар зөндөө л байна. Ер нь орчин үед нас бол тоо гэдэг үг зүгээр ч нэг гараагүй л болов уу. Эр хүн ер нь оюун ухаан нь саруул, бие нь ажлын ачаалалаа дааж л байвал 80 нас хүртэлээ дажгүй ажиллачихдаг юм шүү. Дөч гарсан эр, дөрөв (дөрөө) дарсан ат гэдэг дээ....30 -аад насны залуучууд бол жинхэнэ юм мэддэггүй эргүүнүүд байдаг. Эр хүн ер нь 45 наснаас гайгүй ухаан сууж, төлөвшиж байгаа харагддаг шүү. Хэрэв хүний бие дийлж л байвал тухайн хүний туршлага, эрдэм чадлыг 80 нас хүртэл нь ашиглах нь зөв.

Болд
Болд

Хөгшин одоо өөрөө гарчаач залуучууддаа зайгаа тавьж өгөлдөө зааваал хөөгдөж явах гэж байхаар нэр төртөй өөрөө явах хэрэгтэй

Монгол улсын Иргэн
Монгол улсын Иргэн

Шударга юм Монголд алга байгаагийн өчүүхэн нэг илрэл. Жинхэнэ хуулиа сахих нэг нь ийм байхаар яаж хууль хэрэгжих билээ. Их учир байна гэж харагдаж байна даа.

Лэгдэн
Лэгдэн

Хөдөлмөрийн тухай хуулинд ..хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагчийн тэтгэвэрт гарах насны хязгаар 65.. гэсэн байдаг шүү. Гэтэл прокурорын чинь хуулинд насны дээд хязгаар 60 нас гээд заасан байгаа юм биш үү. Та хуулиа ч тайлбарлаж чадахгүй, мэдэхгүй байж яаж төрийн хууль цаазын зөвлөх хийдэг юм. Албан тушаал эрх ямбанд дуртай, улс төрийн хамааралтай, гүйцэтгэгч прокурор

Холбоотой мэдээ

Back to top button