Гадаад
Дуулианы эзэд болох Ким Мин Хи, Хон Санг Сү нар анхны хүүхдээ өлгийдөн авчээ

43 настай жүжигчин Ким Мин Хи, 65 настай найруулагч Хон Санг Сү нар саяхан хүүтэй болжээ.
2015 онд "Right Now, Wrong Then" кинонд ажиллаж байхдаа танилцаж, сүүлдээ болзож эхэлсэн дуулиан шуугиант хосууд 2017 онд албан ёсоор харилцаагаа зөвшөөрсөн.
Олон нийт тэднийг эсэргүүцэж байсан ч хосууд долоон жилийн турш хамтдаа байж энэ онд хүүтэй боллоо.
Найруулагч Хонг Сан Сү 1985 онд АНУ-д сурч байхдаа гэрлэсэн эмэгтэйтэйгээ албан ёсоор гэр бүл хэвээр байгаа юм. 2016 онд Хонг гэрлэлтээ цуцлуулахаар өргөдлөө өгсөн ч эхнэр нь шүүхийн бичиг баримтыг хүлээн авахаас татгалзсанаар бүтэлгүйтсэн. Дараа нь тэрбээр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2019 онд хэрэгсэхгүй болгосон.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ч�##�хтай өвгөн байна.
Арга �##�га
Сонин нөхөрлөл байна.
Хүүхнүүд лам олдохоо байхаар сонин² сонголт хийдэг дээ...тэрийгээ бас хайр майр гэчинээ