Улс төрийн мэдээ

Ж.Чинбүрэн: П.Батчулуун эмч сүрьеэгээр өвдсөн. Б.Нандинболор худал мэдээлэл тараасан

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Б.Нандинболор Эрүүл мэндийн байгууллага түүний ажилтан албан хаагч нарыг өвчин тусаагүй хүнийг оношлон, эмчилж байгаа талаар зүй зохисгүй мэдээлэл тараасан гэж үзэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “П.Батчулуун эмч ШШГЕГ-ын харьяа хорих ангид саатуулагдаж байхдаа сүрьеэ өвчнөөр өвдсөн нь үнэн. Миний бие ХӨСҮТ рүү албан бичиг хүргүүлж, хариуг нь энэ сарын 7-ны өдөр авсан. Гэтэл агентлагын удирдлагууд хэвлэлд ярилцлага өгөхдөө худал мэтээр тайлбарласан байна. Эрүүл мэндийн салбарыг тэр дотроо энгийн лаборант, сувилагч, эмч нарыг буруу ташаа шинжилгээ хийж, эмчилдэг мэтээр ярьсанд эгдүүцэж байна. Эсвэл ХӨСҮТ гэдэг эмнэлэг буруу дүгнэлт гаргаад, П.Батчулуун гэдэг хүнд худлаа эмчилгээ хийгээд байгаа юм уу. Зөвхөн Ж.Чинбүрэн гэдэг хүнийг харлуулах зорилгоор ХӨСҮТ гэх байгууллагын эмч, албан хаагчдыг дорд үзэж, үндэслэлгүй тайлбар хийхээ ШШГЕГ-ын удирдлагууд зогсоох хэрэгтэй” гэлээ.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нандинболор гэж гахай өөрөө хорих өрөөнд хэд хоног суугаад үз, ядаж турна. Арьс чинь язарлаа

Зочин
Зочин

Шоронгийн дарга, хуяг нар яг л ялтан хоригдол шигээ зан харилцаатай болчихдог юм байна лээ дээ. .
"Шоронгийн дарга, офицер, хуяг нар бол хугацаагүй
хоригдлууд юм" Ю.Цэдэнба л
гэсэн хошин шог хүртэл байдаг гээ биз дээ ?
Нарийндаа бол яг үнэн л байхгүй юү !!!

Зочин
Зочин

Авилга болгож гарын нь хөдөлгөөгүй л бол юу гэж үнэний нь хэлэх юм ёстой тийм юм байхгүй шүү.

Зочин
Зочин

Чинбүрэн гэж ялтныг өөгшүүлдэг амитан байна.
Хүний эд эрхтнийг зөвшөөрөлгүй, хууль бусаар #хуссан эмч ёс зүйгүй, увайгүй байна л гэсэн үг.
Хууль зөрчсөн л бол ял шийтгэл гарцаагүй байх ёстой

ҮГЛЭЭ ӨВГӨН
ҮГЛЭЭ ӨВГӨН

Үнэн гэж байхгүй болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button