Экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар буурлаа

Гадаад худалдааны нөхцөлийн индекс (2015=100) 2025 оны хоёрдугаар сард 136.1 болж, өмнөх сараас 1.6 хувь, өмнөх оны мөн үеэс 12.0 хувь, өмнөх оны жилийн эцсээс 2.7 хувиар буурсан байна.
Экспортын үнийн индекс (2015=100) 2025 оны хоёрдугаар сард 162.0 хувь болж, экспортын үнэ өмнөх оны мөн үеэс 8.9 хувь, өмнөх оны эцсээс 0.6 хувь, өмнөх сараас 0.9 хувиар тус тус буурсан байна. Экспортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 8.9 хувиар буурахад чулуун нүүрсний үнэ 38.8хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Импортын үнийн индекс (2015=100) 2025 оны хоёрдугаар сард 119.0 хувь болж, импортын үнэ өмнөх оны мөн үеэс 3.5 хувь, өмнөх оны эцсээс 2.1 хувь, өмнөх сараас 0.7 хувиар өссөн байна. Импортын үнийн индекс өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өсөхөд түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл бүлгийн үнэ 57.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна .

З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.