Тендер: Налайх дүүрэг ₮145 саяар гэр авна

Налайх дүүргийн худалдан авах ажиллагааны алба 145 сая төгрөгөөр хүндэтгэлийн гэр худалдан авах тухай тендер зарласан байна.

Тодруулбал, Уг тендерт тусгагдсан нийт өртөг буюу 145 сая төгрөгийг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаас гаргах бөгөөд энд онд бүрэн санхүүжүүлнэ. Тус тендерийг өчигдөр буюу /2025-04-11/-ний өдөр зарласан бөгөөд материалыг ирэх сарын 02-ныг дуустал хүлээн авах юм байна.
145 саяар худалдан авах гэж буй гэрийн ТЭЗҮ-д
- 10 ханатай иж бүрэн гэрийн модны хаталт 14-16%
- Хонины ноосоор хийсэн угаасан цагаан эсгийн хоёр давхар
- Орчин үеийн технологиор хийгдсэн цагаан бүрээстэй
- 12 жил болон угалзсан сийлбэртэй тоонтой
- Ус бороо нэвтэрдэггүй хаяавчтай
- давхар самбар, дөрвөн хүчтэнтэй хаалгатай
- Луу орооосон сийлбэртэй баганатай гэх мэт шаардлагуудыг тодотгожээ.
Үүнээс гадна гэрийн дотор тавилгад 8 ширээ, 40 сандал, нэг эргэнэг, хоёр авдар, эмээлийн суурь нэг ширхгийг авна хэмээсэн байна.
Нэмэлт: Налайх дүүрэг нь Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүдийн нэг. 1994 онд байгуулагдсан өгөөд голчлон аж үйлдвэр, барилга, жижиг дунд бизнесүүд хөгжиж байгаа боловч хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл шиг салбарууд ч чухал үүрэгтэй дүүрэг билээ.
З.УЧРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Арай л үнэтэй юү. 30 саяд хватит.
Тийм гэрээр яах гэж байгаа юм бол, арай засаг дарга нь солио өвчин тусссан байлаа гэхэд эрүүл сэтгэхүйтэй хүмүүс Налайхад баймаар юм.