УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Дулааны IV цахилгаан станц ₮70 саяар ургамлын тос авчээ

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц 70 сая төгрөгөөр ургамлын тос авах тендерийг өнгөрсөн сард зарласан тухай бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал дээрх өртгөөр нэг литрийн савлагаатай ургамлын тосноос 8,950 ширхгийг авна хэмээсэн. Тооцоолон үзвэл тос нэг бүрийн үнэ 7,920 төгрөг гэсэн үг.

Тендерт тусгагдсан өртөг буюу 70,884,000 төгрөгийг тус станц өөрийн хөрөнгөөс гаргах ба нийт өртгийг энэ онд бүрэн санхүүжүүлэхээ илэрхийлсэн.

Тухайн тендерийн материал хүлээн авах хугацаа энэ сарын 04-ны өдөр дуусаж, хоёр хоногийн өмнө үр дүн гарсан байна. Тодруулбал, уг тендерт Грийн дистрибьюшн ганцаар оролцож, шалгарчээ.

Грийн дистрибьюшн-ний хувьд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2023 онд Хүнсний бүтээгдэхүүний худалдаа гэх үйл ажиллагааны чиглэлтэйгээр бүртгүүлсэн байна. Магсар Сүхбаатар гэх хүний хувь эзэмшилд байдаг бөгөөд Баттулга Алтангэрэл удирдаж буй хэмээн нээлттэй мэдээллийн санд бүртгэлтэй байна.

Өнгөрөгч он буюу 2024 онд нэг тендерт оролцож хасагдсан бол энэ 2025 онд найман тендерт үнийн санал хүрүүлж хоёрт нь шалгараад байгаа аж.

Тодруулан харвал, мөн л ДЦС дөрөвдүгээр станцаас зарласан 70 сая төгрөгийн өртөгтэй төрөл бүрийн будаа худалдан авах тендерт шалгарсан байна.

Нэмэлт: Дулааны дөрөвдүгээр цахилгаан станц (ДЦС-4) нь Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах, Монгол Улсын хамгийн том дулааны цахилгаан станц юм. Тус станц нь 663 МВт-ын суурилагдсан хүчин чадалтай бөгөөд Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эрчим хүчний гол эх үүсвэр болдог. Анх ДЦС-4-ийн эхний генераторын нэгжийг 1983 оны нэгдүгээр сард ашиглалтад оруулж, 1991 он гэхэд нийт зургаан генераторын нэгжийг бүрэн ашиглалтад оруулсан. 1998-2007 оны хооронд станцын зуухнуудад хоёр үе шаттай шинэчлэл хийсэн байдаг.

Тус станцаас өмнө нь 81.2 сая төгрөгөөр хиам авах тухай тендер зарлаж байсан билээ. Дараах линк дээр дарж унших боломжтой.

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Цог
Цог

Цахилгаан дулааны үнэ нэмэгдсэний хариу ингэж л баригдах. Халаалт дулаан тоглосон тасадагаараа тасарна доголддогоороо доголдоно. Үйлчилгээнийхэн чанар дээшилнэ гэж байхгүй. Төрийг хулгайчид луйварчид авилгачид эрх мэдлээ урвуулагчдын зарсан л зузаарна. Өөр юү ч болохгүй. Тэд ингэхгүйгээр гэж л үнэ нэмсэн.

Зочин
Зочин

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин

Ургамлын тосоо пахр луу хийдэг байхаа

иргэн
иргэн

ЗУУХАА УРГАМЛЫН ТОСООР АСААЖ ХИАМ ТҮЛДЭГ ЮМ ЧИНЬ АРГАГҮЙ ҮҮҮ ДЭЭ

Зочин
Зочин

Идэж уудаг нэг арга нь юм бхдаа. Сайн шалга

Зочин
Зочин

Нилээн дээхэн үед бөмбөгөрийг Өвгөнтийн хөндий гэж байхад тэнд байдаг найрканий архичид гуанзны мөнгөгүй учир ургамлын тос уучихдаг байсан ш дээ! Тэгээл өдөржин өлсөхгүй, бас ходоод нь тослогдсон учир бас согтохгүй, тасрахгүй яваад л байдаг байсан даа!

Зочин
Зочин

Олон ажилчдын хоолонд хэрэглэхгүй л яахав дээ… юу ч бичээд байдаг юм.

Зочин
Зочин

1500 орчим ажиллагсадын хоолонд хэрэглэнэ шүү дээ. Одоо болимоор юм.

Хулгай
Хулгай

Нэг дор ийм олон ширхгээр нь авна гэдэг хэн нэг даргын шахаа цавчаа л байна шдээ, хулгай огт намжихгүй юмаа.

Бэхээ
Бэхээ

Олон мянган ажичдынхаа хоолны хэрэшцэанд авалгүй яах юм.Хоосон толгойтууд аливаа зүйлийг зөв өнцгөөс харж сур.

Хулгай
Хулгай
Reply to  Бэхээ

Хуцаад бай, бага багаар шаардлагатай хэмжээгээр татан авдаг юм байгаа биз дээ, чи пи3даа гэртээ 10 ам тэжээдэг гээд нэг дор 1000 савыг авч тавьдаг пи3дуу юу, шахсан хулгайч нь чи муу лялар МАН хулгайчаа

Холбоотой мэдээ

Back to top button