Нийгэм мэдээ

Төв талбайд муур, нохойдоо найз олох өдөрлөг болж байна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Азтай савар” ТББ-тай хамтран 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдөр амьтанд хайртай, амьтан тэжээдэг хүн бүрт зориулсан Гэрийн тэжээвэр амьтны эрхийн өдөрлөг Монгол Улсад анх удаа жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгт панелист хэлэлцүүлэг, сайн сургалттай нохой муурны тэмцээн, хамгийн хамгийн тэжээвэр амьтдыг шалгаруулах бөгөөд урлагын тоглолт зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд зохион байгуулагдах юм. Түүнчлэн өөрсдийн хайртай амьтаддаа мэргэшсэн малын эмч, арга зүйч нараас зөвлөгөө авах, гэрийн тэжээмэл амьтны хэрэгсэл, амттан, хоолны үзэсгэлэнгээр зочлох боломжтой аж.

Арга хэмжээнд: 

  • Амьтдын хоол хэрэгсэл, худалдаа үйлчилгээ
  • Өдөр өнжүүлэх, сургалтын төв
  • Эмнэлгийн үйлчилгээ
  • Ганган савар тэмцээн болно. 

Анхаарах зүйлс:

  • Тэжээвэр нохойндоо хошуувч зүүлгэж ирэх
  • Ороо нь орсон эмэгтэй нохой, халдвартай, өвчтэй болон вакцингүй нохойг авч ирэхийг хориглоно
  • Арга хэмжээний үеэр амьтны эзэд нохой, муурны бохирыг авах уутаа авчирхаа мартуузай
  • Хоолны газруудад нохойтой орж болохгүй

З.УЧРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тэнгисийн эрэгт залуучууд найз залуугаа төв талбайд амьтад нь найзаа хайгаад л

Холбоотой мэдээ

Back to top button