ДЭЛХИЙ
Бээжин хотод хүчтэй шороон шуурга болж, олон зуун нислэг цуцлагдлаа

БНХАУ-ын нийслэл Бээжин болон нутгийн хойд хэсгээр Бямба гаригт хүчтэй шуурганы улмаас олон зуун нислэг цуцлагдаж, галт тэрэгний шугамууд хаагдав. Нийслэлийн хоёр томоохон нисэх буудалд 838 нислэг цуцлагдсан байна. Үзвэр үйлчилгээ, түүхэн дурсгалт газрууд үйл ажиллагаагаа түр зогсоов. Үүнээс гадна 300 орчим мод булгарч унажээ.
Салхи 150 км/цаг хүрсэн бөгөөд сүүлийн 50 гаруй жил ийм зүйл тохиолдоогүй юм байна. Иймд улбар шар өнгийн сэрэмжлүүлгийг Бямба гаригт гаргажээ. Хятад улс салхины хурдыг 1-17 хүртэл шатлалаар хэмждэг. 11 дүгээр шатлал нь ноцтой хохирол учруулахуйц, 12 дугаар шатлал нь маш их сүйрэл авчрахуйц нөхцөл байдлыг хэлнэ. Энэ удаад 11-13 дугаар шатлал хооронд хэлбэлзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.