Үйл явдал:“Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан Архангай аймагт болно
2025.04.14-ний өдрийн үйл явдлын мэдээллийг хүргэж байна.
-Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан Архангай аймгийн “Ара Арена” цогцолборт болно.
- “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн энэ сарын 14,15-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болно.
-Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулах, “24/3өв угаа” аяны нээлт Хөгжимт драмын театрт болно.
-Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн Токио хотноо энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.
-Чехийн Үндэсний музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэн 6 дугаар сарын 22-ныг хүртэл гарч байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бөөн зардал. Ямар хэрэг бнаа. Ямар ч үр дүн гарахгүйш дээ. Энд тэнд тэнэж хуралдаад үр дүнтэй байдаг бол ч дүүрч. Ккк