Төлөвлөгөөт бус хяналтаар есөн боомтын нүүрс тээвэрлэгчдэд шалгалт хийнэ
Зам, тээврийн сайдын тушаалаар “Улс хоорондын ачаа тээвийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийн бичиг олгох, ашиглах, хяналт тавих үйл ажиллагаанд баримтлах удирдамжийн дагуу хилийн боомт тус бүрээр улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх аж.
Тээвийн хэрэгсэлд нэгдсэн тооллого зохион байгуулан тээврийн хэрэгслийн техникийн ерөнхий шаардлага хангаж байгаа болон тухайн ангиллын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолоочтой эсэхэд дүгнэлт гаргаж, шаардлагатай арга хэмжээг авахаар болжээ.
Төлөвлөгөөт бус хяналт шалгалтад долоон аймгийн есөн боомтоор улс хоорондын нүүрс тээврийн үйл ажиллагаа эрхлэгч аж ахуй нэгжүүд хамрагдах юм. Хяналт шалгалтыг өнөөдрөөс эхлүүлж, 25 хүртэл үргэлжлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд хугацааг сунгах аж.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.