УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ухуулагчаар нь ажилласан ГУРВАН иргэн 1-5 жилээр хоригдох ялаар зүйлчлүүлж, гишүүд нь ялгүй

УИХ-ын гишүүн Б.Түвшин, О.Амгаланбаатар нарын сонгуульд ухуулагчаар ажилласан иргэд шүүгдэхээр болоод байна.

Тодруулбал, "сонгогчийг мөнгөөр татаж, санал худалдан авсан" хэрэгт ГУРВАН иргэн яллагдагчаар татагджээ. Прокуророос Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт заасан зүйл ангиар буруутган яллах дүгнэлт үйлдэж, Завхан аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3-т "сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. 

Сонгуулийн тухай хуульд мөнгө тараахтай холбоотой дараах хоёр заалт бий.

48.1.1.мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх-ийг хориглох тухай заалт бий.

81.7.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй" гэсэн заалт бий.

УИХ-ын гишүүнээс сонгогдсоны дараа мөнгө тараасан нь тогтоогдвол эргүүлэн татах тухай нарийн зохицуулалт байхгүй.

Өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирын сонгуулийн штабын ухуулагч нар мөнгө тараасан хэрэгт нэр холбогдон шүүхээр орж байсан билээ. Д.Дамба-Очирын ухуулагч О.Э-г 192,000 төгрөгөөр торгуулж байв. Харин Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар мөнгө тараасан хэрэгт гүтгэгдсэн хэмээн хуулийн байгууллагад хандаж байв.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Чойжилсүрэнгийн тараасан мөнгө манай сумын төвийн гудамжаар нэг хөглөрч байж билээ,...

Зочин
Зочин
Reply to  Зочин

Хаха хаха

Зочин
Зочин

Энэ нэг сөлийсөн хүүрийн талаар нэг ч олигтой үг сонсогдохгүй юм. Говь-Алтайн баартагчингууд энэ нэг юмаа сонгоод байхаа больчихооч.

Зочин
Зочин

ВААВ Манай хороо хэсгийн дарга нар ....Өөрийнхөө төлөө биш бусдын өмнөөс
Надад үйлчлээгүй мөртлөө намдаа үйлчилчихсэн байгаа юм даа.

Зочин
Зочин

Ухуулагч нь яллагдаад гишүүн нь шийтгэл хүлээдэггүй ямар новшийн хууль вэ?Та нар болилдоо.

Зочин
Зочин

Говь-Алтайнхан засаг дарга байсан Амгаланбаатарыгаа буцааж татаачээ.Яасан гай вэ.Өөрийг нь яллаач. Гэмгүй хүмүүсийг хэрэгтэн болгочихоод өөрөө гишүүн байж болохгүй. УИХын гишүүний ёс зүйд нийцэх үү. Алтайчуудаа.

Уншигч
Уншигч

Өгсөн, өгүүлсэн бүгдийг нь шийтгэх хэрэгтэй. Буруу арга эхэлж хийж сонгогдчихоод одоо хуулийн хамгаалалтад орсон гэдэг нь жинхэнэ хуульч нарын мэргэжлийн чадварыг харуулж бн. Энгийн хүмүүс ч шийдчих асуудал биш үү

Зочин
Зочин

Захиалагч нь гэмгүй гэж

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten

Зочин
Зочин

Энэ 2 новшоо болж шоронд ороод байх нь хаашаа юм энэ 2 ыгоо л хорино биз

Цүнх баригчид хохь нь, дуртайдаа дулдуйдаж гүйсэн
Цүнх баригчид хохь нь, дуртайдаа дулдуйдаж гүйсэн

Ухуулагч нэртэй цүнх баригчид пянгий нь даахгүй гэнэдээд баасан дээр хальтирч уналаа даа

Зочин
Зочин

Шударга бус хууль гаргавал шууд ёрөнхийлөгчийн засаглал тогтоох хэрэгтэй

Зочин
Зочин

Та нарт зөв дугарсан нь ад үзэгддэг МАН л нам эз дийлсэн байж яагаад цөөхөн хэдийг шоовдорлоод байдгийн сонгууль луйвар ш дээ МАН ын мөнгө тараах луйвар хүчингүй юу Дээрээ ч эвээ олохгүй доор улны бид яанаа хэцүү еэ

Зочин
Зочин

Энэ 2ыгоо буцааж татаачэээ

Багш
Багш

Сонин улс орон болж бнаа,сонгуульд мөнгө тараагаад ял аваад,тараалгасан нь гишүүн болоод ,улсын мөнгөөр хулхи автобус оруулж ирээд буруудахад дарга нар нь зүгээр мултраад дөнгөж сар ажилласан залуу бас ял аваад л

Хаха
Хаха

Утгагүй тэнэг хууль үйлчлэх юм. Нэр дэвшигч мөнгө гаргасан нь тодорхой. Эзэн нь их хуралд сууж байдаг, сонгуульд ухуулга хийж хэдэн төгрөг авсан нь шоронд. Ардчилал, шударга ёс уу. Мөнгөтэй хүн буруугүй.

Gogo
Gogo

Golognuud arai zuv yum yridag humuusdee yum yum tohchih sanaatai l bh yum daa.

Зочинээ
Зочинээ

Ийм цайцан Дүлзэнгүүдийг эргүүлэн татах хэрэгтэй!!!

Зочин
Зочин

....

Иргэн монгол
Иргэн монгол

Энэ хоёр новшийг шалгаж хорих хэрэгтэй шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button