Нийгмийн

Үйл явдал: ҮСХ-оос нийгэм эдийн засгийн III сарын үзүүлэлт танилцуулна

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг танилцуулж байна.

11:00 цагт: Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн сарын үзүүлэлтийг танилцуулна. 

11:00 цагт: Монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын нээлт Сүхбаатарын талбайд болно.

11:00 цагт: Урлаг судлалын ухааны доктор, профессор, зураач, уран барималч С.Бадрал монголчуудын зурхайн ухаан дахь 12 жил, таван зоос, ёсөн зоосны мэргийн тухай лекцийг Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд уншина. 

11:30 цагт: Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Монгол Улсад анх удаа тулааны спортын ММА, Кикбокс,Муай тай, Сабмишн Граппинг гэсэн 4 төрөлт олон улсын тэмцээн энэ сарын 27-нд болох талаар холимог тулаанчид мэдээлнэ.

19:00 цагт: Төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт Морин хуур найрлын Чөлүгэн квартет, Ятгын квинтетийн “Novel melody” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

-Засгийн Газрын ээлжит хуралдаан болно.

-“Хөх нар” Монголын орчин үеийн урлагийн төвийн уран бүтээлч, ард координатор Н.Сонинбаярын “Тал нутгаас тавхайн чинээ” бие даасан үзэсгэлэн Монгол Уран зургийн галерейд энэ сарын 30-нийг дуустал гарна.

-Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button