Нийгэм мэдээ

Ардчилсан парламентын гишүүнээс цухалзах коммунист шийдэл

Өчигдөр /2025.04.16/ хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Фэйсбүүкийг 1-3 сар хязгаарлах" санал гаргав.

Иргэдийн сошиал хэрэглээг хянаж, цагдах тухай асуудлыг хөндөх нь өөрөө хаалттай улс орнуудад л гардаг үзэгдэл.

Хүний өдөр тутмын амьдралын хэрэглээний нэг хэсэг болсон фэйсбүүк нь өөрөө иргэдийн мэдээлэл солилцох талбар болоод удаж буй. Гэтэл өнөөдөр Ардчилсан улсын, нээлттэй парламентаас ард түмний төлөөлөн болж гарсан УИХ-ын гишүүн нь өөрөө иргэдийг буцаагаад хэрэглээгээр нь цагдах тухай асуудлыг цухалзуулав.

Дэлхий дээр хүний нийгмийн хэрэглээг цагддаг хэдхэн улс бий. БНХАУ-ын засгийн газар интернэт орчныг хүчтэй хянадаг бөгөөд "Үндэсний цахим хяналтын систем" буюу "Great Firewall" хэмээх нэртэй зохицуулалттай. Ингэснээр ард иргэдийг төрийн эсрэг мэдээллээс хамгаална гэж үздэг. Мөн төрийн бодлогын эсрэг үзэл бодол дэгдэхээс сэргийлнэ гэж тодорхойлох нь бий. 2009 онд Хятад улс иргэдээ фэйсбүүк хэрэглэхийг хориглосон бөгөөд Америкийн үзэл суртлын талбар хэмээн үзэж ийн хаасан. Гэвч тэд фэйсбүүкийг орлохуйц түвшний шинэ платформыг нээсэн бөгөөд одоо тэдгээр платформуудыг дотооддоо өргөн хэрэглэж буй.

Фэйсбүүк бол олон нийтийн нэгдлийн талбар бөгөөд бодлого гаргагчдыг шүүмжлэх орон зайг хумих хүсэл улс төрчдөд өндөр бий нь ийн харагдаж байна.

Б.НОМТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ticktock , facebook гэх мэтийг хаах нь зөв, хэнд хэрэгтэй юмб, баахан худлаа үнэн нь мэдэгдэхгүй хов жив, барааны реклам, харин коммунист шийдэл гэж нэрлэх нь инээдтэй бас тэнэг байна

Зочин
Зочин
Reply to  Зочин

Энэ 1 эргүү юмтайгаа зхйл тэр Хойд Солонгос руугаа.

иргэн
иргэн

Энэ Улс тарчид нэртэй Авилгачид хулгайчууд, ЗГ, Иргэдээ Татвар, торгууль, шимтгэлээр дарамталж , Цагдаагаар айлгаж сүрдүүлж, Тог цахилгаан хязгаарлаж үнэхээр Дарамталж дарангуйлж чадаж байна дөө,,,,,Энийгээ тэгээд Ардчилсан нийгэм гээд шаасан,

Зочин
Зочин

СОГТУУ БАЙГАА ЮМ БАЙХДАА ЧИ МУУ ХӨӨШ ЧАДДАГ ЮМ БОЛ ХААЛГААЧ ЭРГҮҮ ИЙМЭРХҮҮ ГАРУУДЫГ ХААНААСАА ЧИРЭЭД ИРСЭН ЮМ.

Зочин
Зочин

MANAN mafi unen nuuree tsuhuilgav!!

Зочин
Зочин

Хулгаич үхэр Монголд ардчилал гэж байхгүй.Хархоринд эвхэмэл ор барж хоёр хонсон,дараан eрөнхилөгч болсон,eрөнхийлөгч,болсон дараа төв цэнгэлдэх хүрээлэнд бөх болж дэвж дахин eрөнхийлөгч болсон,дараан Монголын бүх хөрөнгийг аваад АНУ руу зугтаасан.жүжигчин Эва Броун.АНУ ын хамгаалалтад орсон дэлхийн бүх орны баялгийг дээрэмддэг Титогийн хамгаалалтын орсон Саиханбилэг

Холбоотой мэдээ

Back to top button