УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Сайдын суганд хавчуулагдсан сайдын нөхөр

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяагийн нөхөр Г.Өлзийбүрэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны суганд хавчуулагджээ. Товчхондоо, Ц.Туваан сайдын зөвлөхөөр ажиллаж байна.

Зөвлөхийн статус уг нь хөшигний арын буюу арын албаны ажил. Гэтэл Г.Өлзийбүрэн хувийн хэвшил, байнгын хорооны хурал ер хаана ч сайдынхаа хажууд ил сууж харагддаг болов.

Жишээ нь, уржигдар Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх үеэр сайдынхаа хажууд суусан нь анхаарал татсан. "Петро Чайна"-тай уулзсан чиг л, байнгын хороонд суусан чиг л баруун суганд нь суудал эзлэн тухлах болсон Г.Өлзийбүрэн гэж хэн бэ гэдэгт хариулт өгье.

Хувь намтар, ОХУ-ын Ленинград хотын их сургуулийг төгссөн, эдийн засагч, эрх зүйч мэргэжилтэй. 2012-2016 оны наймдугаар сар хүртэл Ашигт малтмал, газрын тосны газрыг удирдаж, шатахууны импортыг гардан хариуцаж байсан нэгэн. Газрын тосны газрын даргаар ажиллаж байх үед хамгийн их үл хөдлөх хөрөнгөтэй болсон хэмээн бичигдэж байсан аж.

2019 онд хойд хөршид Элчин сайдаар явах кандитатаар явах хүмүүсийн дунд нэрлэгдэхэд, Ахмад дипломатч Э.Намсрайдорж түүнийг дараах байдлаар тодорхойлон бичиж байжээ. "ОХУ-аас ихээхэн хамааралтай нефть бүтээгдэхүүний импорт болон УБТЗ-ын тээвэр нь Монгол улсын  эдийн засгийн үзүүлэлтийг голлон тодорхойлох хэмжээнд байдаг гэдэг үнэнийг тооцох шаардлагатай юм. Зөвхөн энэ хоёр асуудлыг гэхэд байнга, тогтвортой, найдвартай улам бүр өргөжин тэлэх, өгөөжтэй байлгах тал дээр харилцааг тогтоож, тордож чадах хүнийг би нэр дэвшигчид дундаас харж байна" /линк/ хэмээн тодорхойлж байжээ.

Шатахууны бизнестэй бэртэй, С.Одонтуяа, Г.Өлзийбүрэн нарын хүү Ө.Үнэнбүрэнгийн эхнэр Батбаярын Алтантариа нь "Веллком" ХХК-ийн хувь эзэмшигчдийн нэг. Тус компанийг 2017 оноос хойш Цэнгэмаагийн Амраа, Паламын Баярцог нартай хамтран эзэмшиж байгааг нээлттэй мэдээллийн сангаас харж болно. “Веллком” ХХК нь “Бүх төрлийн шатахуун импортлох тусгай зөвшөөрөл, бөөний худалдаа"-ны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ОХУ-аас шатахуун импортолж, уул уурхайн компаниудад худалддаг аж.

  • Б.Алтантариа нь Т.Бадамжунайгийн охин, хүргэнтэй “Смартчойсе транс” ХХК-ийг хамтран эзэмшиж байгаад 2019 онд хасагджээ.

Чингэхлээр, Г.Өлзийбүрэн нь газрын тос, ОХУ-ын нефть импорт, хойд хөршийн хуучин, шинэ танилын харилцаанд нэлээн ойр дүр гэж харагдахаар.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

тэгэхээр одонтуяа ч бас хаанахын төлөөлөл болоод явчхав, балиар гэр бүл вэ

Би Зочин
Би Зочин
Reply to  Зочин

Хэрэв Одонтуяа ЭгУЦС-ыг хөөцөлдөөд Оросоор зөвшөөрүүлж чадвал түүнийг өршөөж болох юм

Ха ха ха
Ха ха ха

Гэр бүл , хамаатан саднаараа ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна дөө. АТГ анхааралдаа авах хэрэгтэй юм байна

Зочин
Зочин

Новш гэж Монголд хэдхэн топ луйварчид бусад нь суганы үс бөгсний алчуурууд. Туваан ч өөрөө суганы үс бус уу. Суганы үс бөгсний алчуурууд ажил хийж гийгүүллээ юу

Зочинзочин
Зочинзочин

Өмхий новшуудын гар хөл ямар урт бна аа. Бүгд хоорондоо холбогдсон гэмт хэрэгтнүүд юм бнө

Зочин
Зочин

За боль доо. Дарга, их хурлын гишүүн, эсвэл чинээлэгдүү хүмүүсийн ах дүү нар өөрийн бизнестэй эсвэл хариуцлагөтай ажил хийж болохгүй болж байна уу. Тэнэг монголчууд туйлшрахаас өөр сэтгэж чадахгүй улс юмаа. Ах дүү, хамаатан садан нь гудамжны архичин, эсвэл ядуу, эсвэл шоронгийн хоригдол байвал атаархуу монгольчууд сэтгэл нь амаря жаргах юм байна л даа.

Ард түзочмэн
Ард түзочмэн

Ха ха хажууд нь шивнэхгүй бол Туваан бие даах чадваргүй өчүүхэн гөлөг харагдаж ба

Зочин
Зочин

Монгол хамраараа газар хатгаж, ядуурал нь ханшаа гүйцэхээ больж бна. Та нар түнтгэр гүзээнүүд минь юу гэж амлаж гарч ирлээ?! Уур хүрч бна. Мулгуу гүзээнүүдээ зайлаад өгөөч!!!

zochin
zochin

huviin ochuuhen ahuin shunalaasaa salah bolooguim baih daa ene ger bul. ulsiin erh ashig, ayulgui baidal gej neg yum 1-rt baih yostoi shuu shunaliin tulamuudaa

Зочин
Зочин

OROSIIN TAGNUUL BNA SH TEE NAAD PIZDAAA CHIN

Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө
Зочямар завхарсан хуультай юм байна? Саналаа ө

Салтангийн Одонтуяагийн нөхөр үү? Харин тийм суганы үс нь ч болж, салтааны үс нь ч болсон байна

Зочин
Зочин

Жинхэнэ хорчин мөнгө хана энэ тэнд бхиймаа

Баги
Баги

Туваан бол Оросын тагнуул хулгайч

Зочин
Зочин

Ажлаа сайн хийж,үнэнч шудрага,хуулийн дагуу ажиллаж байвал хэний хэн байх нь ямар хамаатай юм вэ?

Холбоотой мэдээ

Back to top button