Нийгмийн

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Монгол хэл, бичгийн шалгалт өнөөдөр /2025.04.18/ эхэлж байна. Энэ жил нийт 85 мянган шалгуулагч Монгол хэл, бичгийн шалгалтад бүртгүүлсэн бөгөөд шалгалт маргааш дуусах юм.

Монгол хэл бичгийн шалгалт нийт 50 оноотой, даалгаврыг 100 минутад хийж гүйцэтгэх ёстой аж.

Шалгуулагчдаас дараах 4 чадварыг шалгах аж.

1. Уншаад ойлгох чадвар. 700 орчим үгтэй бүрэн хэмжээний орчуулгын бус эхийг уншаад, сонгох хэлбэрийн 10 даалгаврыг гүйцэтгэнэ. 20 оноо

2. Зөв бичих чадвар. 30-40 үгтэй бичил эхээс алдаатай бичсэн 5 үгийг олж засах. 5 оноо

3. Үндэсний бичгээс хөрвүүлж унших чадвар. Бичил эхийг уншаад кирилл бичиг рүү хөрвүүлнэ. 5 оноо

4. Эх зохион найруулж бичих чадвар буюу эсээ бичих. Эсээ нь 250 үгтэй байх бөгөөд хэнд, ямар зорилгоо, ямар хэлбэрээр бичсэн зааврын дагуу бичнэ. 20 оноо.

Мөн шалгалтын байранд 1 цагийн өмнө очсон байх ба шалгалт авах танхимд 10 минутын өмнө байраа эзэлсэн байх ёстой болохг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button