Нийгэм мэдээ
Булганд ой хээрийн түймэр гарч, 17 га талбай сүйдлээ
Өчигдөр буюу /2025-04-17/-нд Булган аймгийн Бугат суманд ой хээрийн түймэр гарсан байна.
Энэ талаар ОБЕГ-аас "Булган аймаг, Бугат сум Ханжаргалант багийн “Хандгайт” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 40 км, сумын төвөөс баруун зүгт 110 км/ Ойн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 19:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь 20 дугаар анги, сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид очиж ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 04.17-ны өдрийн 06.00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 17 га талбай өртөж шатсан" гэх мэдээллийг өглөө.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.