Top StoriesГэмт хэрэг

"Хүнтэй утсаар ярилаа" гэх шалтгаанаар 39 настай эмэгтэйг зодож хөнөөжээ

Хан-Уул дүүрэгт 39 настай эмэгтэйг “хүнтэй утсаар ярилаа" гэх шалтгааны улмаас зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.

Бид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүднээс хэргийг болсон цагаас шүүгдсэн процесс хүртэл тоймлон хүргэв.

Хохирогч 39 настай эмэгтэйн хувьд нөхөр хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Сүлжигч мэргэжилтэй, ажлын хажуугаар таксинд явдаг байв. Тухайн өдөр 2024 оны гуравдугаар сарын 24 бөгөөд “Toyota Alphard” маркийн автомашинд эл хэрэг өрнөсөн байна.

Хэргийг эхнээс нь хөвөрдье.

Амь хохирогч 39 настай эмэгтэй М, хоёр жилийн туршид гэр бүлээсээ гадуурх харилцаатай явсан Д-тэй “Toyota Alphard” маркийн автомашинтайгаар Баянзүрх дүүрэгт байрлах “Sky resort” руу явсан байна. Улмаар 39 настай эмэгтэй үл таних хүнтэй гар утсаараа ярьсанд Д гэх эрэгтэй дургүйцсэнээр тэр хоёрын хооронд маргаан өрнөж эхлэв. Гэтэл уг маргаан ширүүсэж хүчирхийллийн шатанд шилжиж Д гэх эрэгтэй М-ийн толгой, нүүрэн хэсэгт олон удаа цохижээ.

Тухайн үед хохирогч М "машинаас буумаар байна" гэснээр Д машинаа зогсоосон байна. Эмэгтэй М машинд эргэн орж ирэхдээ юм яриагүй ба унтсаар хотын төв орсон гэх. Гэтэл Д гэх эрэгтэй М-ийг гэртээ оруулахад сэрсэнгүй. Балмагдсандаа нүүр рүү нь ус цацсан боловч хариу үйлдэл үзүүлэхгүй байсан учир ГССҮТ-д шөнийн 00.00 цагт хүргэхэд эмч нар "ухаангүй байна, сэхээнд оруулах шаардлагатай гэж хэлээд намайг ар гэрт нь хэлээрэй" хэмээн уг хэргийг үйлдсэн Д-д хэлсэн мэдүүлсэн байдаг.

Улмаар толгой, нүүрэн хэсэгтээ зодуулсан 39 настай М гэх эмэгтэй эргэн сэрээгүй юм.

Шүүх шинжилгээний дүгнэлт "Амь хохирогч Ц.М ийн цогцост зүүн тал бөмбөлгийн чамархай, зулай хэсгийг хамарсан их хэмжээний хатуу хальсан доорх цусан хурааг авах мэс заслын дараах байдал, аалзан хальсан доорх цус харвалт, зүүн чамархайн дэлбэнгийн суурийн тархины эдийн няцрал, баруун гайморын хөндийн гадна ханын хугарал, зүүн талын 9-р хавирганы хугарал, баруун хацар, баруун сарвуу, зүүн бугалга, баруун мөр, баруун шилбэний цус хуралт, хуйханд зулгаралт гэмтэл тогтоогдлоо" хэмээсэн байна.

Шүүгдэгч буюу тус гэмт хэргийг үйлдсэн этгээд Д "Би хэрэг гардаг өдөр амь хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохиж, мөн толгойн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, зодсон. Би хардалтаас болж амь хохирогч М ийг зодож амь насыг нь хохироосноо хүлээн зөвшөөрч байна" хэмээн шүүхэд мэдүүлсэн.

Д гэх эрэгтэйн хувьд таван жил цэргийн байгууллагад ажиллаж, гурван жил цагдаагийн сургуульд сурсан. Улаанбаатар хотод БНХАУ-ын иргэний хамт байр түрээсэлж амьдарч байж.

Түүнтэй хамт амьдардаг байсан БНХАУ-ын иргэн " Би М  гэх хүнийг нэг хоёр удаа харж байсан. Д  өөрөө надад М ийг миний найз охин гэж хэлж байсан. М гэх эмэгтэйн автомашинаар орой болохоор дуудлагын таксинд ээлжилж явдаг байсан. 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шиг санагдаж байна, Д  амь хохирогчийн хамтаар орж ирээд хэл амаар доромжлоод хараагаад байсан. Тэгэхээр нь би боль гэж хэлээд салгасан. Би өөрийнхөө өрөө рүү амрахаар орчхоод хэсэг хугацаанд буугаад ирсэн чинь амь хохирогчийн толгой нь хагарсан байдалтай цагдаа нар ирээд Д-ыг авч явсан. Үүнээс хойш Д  амь хохирогчийг хэд хэдэн удаа хэл амаар доромжилж танхайрч байсан. Өөр гар хүрч байсан талаар би мэдэхгүй байна" хэмээн шүүхэд мэдүүлж байжээ.

Үүнээс харахад цэрэг цагдаагийн байгууллагад найман жилийн туршид харьяалагдаж явсан Д гэгч этгээд хохирогч М-ийг хүчирхийлдэг байсан нь тодорхой болов.

Шүүх сэтгэц эмгэг судлалын газраас “Д.Д  нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болсон үйл явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Хэрэг үйлдэх үедээ өөрийнхөө үйлдлийг ойлгож мэдэж байсан бөгөөд хэрэг хариуцах чадвартай" гэж дүгнэв.

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгалтыг хийж дуусгаад прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэргийг хянан шалгаад 14 жил 1 сар хорих саналтайгаар шүүхэд шилжүүлжээ.

Иймд уг хэрэгтэй холбоотой нотлох баримт, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч зэргийн мэдүүлгийг шүүх хянан хэлэлцэж Эрүүгийн хуулийн 10.1.1 дүгээр заалтад хамаарах хэрэг үйлдсэнд тооцож Шүүгдэгч Д-д 13 жилийн хорих ял оноов. Мөн оршуулгын зардалд 15,273,710 төгрөг, хор уршигт 122,100,000 төгрөг буюу нийт 137,373,710 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.З -д олгох шийдвэрийг гаргасан байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт - 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах

  1. Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2024 онд Улсын хэмжээнд 44673 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9099 буюу 25.6 хувиар өссөн үзүүлэлт юм. Хамгийн хүнд буюу Эрүүгийн хуулийн 10.1-10.6 зүйл заалтад хамаарах хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 852 бүртгэгдсэн. Энэ нь өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 48.7 хувиар буюу 279-өөр өссөн гэсэн үг юм.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 19, 2025 09:03

Holdvv yaltan ym bish vv bainga tolgoi ruu n tsohidog baisan geheer sadist bj

Арина
Арина
4 сар 19, 2025 09:36

Хм амар сайхандаа жаргасан юм шиг болж гэнэ

Үнэн
Үнэн
4 сар 19, 2025 09:50

Манай эрчүүд хүний эхнэртэй явах мөртөө бас хардана. Суусан эхнэрээ бол эмэгтэй хүн бүр төрдөг, эмэгтэй хүн юм бол ажлаа хий гм-р дарамт�##�даг.

Дугар
Дугар
4 сар 19, 2025 09:52

Амьдр�##�аа аваад явж чадахгүй байж эр зантай

Зочин
Зочин
4 сар 19, 2025 10:23

Нөхөртөй хүүхэн байж зодуулаад нууцаар уулзах ямар шаарлага байсан юм бол одоо яая гэхэв дээ

Зочин
Зочин
4 сар 19, 2025 10:30

Эм хүн эсэн бусын эртэй банз�##�дв�##� хормойн бузар болж хорвоогоос цэвэрлэгддэг жамаар болж дээ хөөрхий.

Зочин
Зочин
4 сар 19, 2025 11:54

ЗОДОЖ ЦОХИОД АЛСАН ЭНЭ ГАР ТЭГЭЭД НӨХӨР НЬ ЮМ УУ? ЯВАЛДАГЧ НЬ ЮМ УУ? ХӨӨРХИЙГ АЛААД БАЙХДАА ЯАДЫН ХАРГИС ПЯЗДА ВЭ? ХӨӨШ.ХАРДААД БАЙХДАА ЯАДЫН АЛАНД БООВ МӨРГҮЙ ГЭЖ СОНСООГҮЙ ЮМ УУ? ГӨЛӨГӨӨ

Зочин
Зочин
4 сар 19, 2025 12:20

Нөхөртэй байж өөр хүнтэй зодуулан зодуулан явах хэрэг байсан уу

Зочин
Зочин
4 сар 19, 2025 13:25

Cereg cagdaagiin umnuud dandaa zerleguud huchirhiilegch nar

Зочин
Зочин
4 сар 19, 2025 14:31

Цэрэг цагдаагаар сурсан харгис араатан байжээ.

Зочин
Зочин
4 сар 19, 2025 14:42

цэрэг цагдаагаар явсан �##�уурчин хүн �##�сан байна.

irgen
irgen
4 сар 19, 2025 16:09

hania zuvnsongoogyi hairgyi bolj yaran sonirhol tohioldloor suuj 2 hyyhed gargaad daraa ni gaduur yavaldaj iim bolj dee z##luul

Зочин
Зочин
4 сар 19, 2025 16:50

Hen ch. Bsan. Hun alah n l buruushdee. Zugeer l holdood. Z##lj. Sur. Ma##aasaa. Dor.

Зочин
Зочин
4 сар 19, 2025 18:51

Vvliin vree l idelsen bn nuhrun ys amarsan biz

Зочин
Зочин
4 сар 20, 2025 16:27
Reply to  Зочин

Тиймээ, яааг чам шиг хүмүүсийн хрй үе төрсөн охины чинь ирээдүйн тавилан байна.

Зочин
Зочин
4 сар 19, 2025 21:26

Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud

bii
bii
4 сар 20, 2025 01:17

ymar geechiin balai hungun huulitai ym be.hun alaad deed tal n 15n jil genee yooe.nasaar n horioch aluurchniig

Зочин
Зочин
4 сар 20, 2025 13:12

Заас эр эм таарч тохирохгүй бол с�##�ханл хамгииин зөв зүйлшдэээ �##�ь �##�ьныгаа сайхан амьдруулж чадахгүй худлааа хартааа л�##�руууд том хуцхаас өөр юмгүй хүн сүгүүд

Ard
Ard
4 сар 20, 2025 14:14

Hohnee.banzaldaad yavaad bai dontoi er emgui

СүрэнПаран
СүрэнПаран
4 сар 20, 2025 18:34

852 �##�уурчин хэзээ нэг цагт гарч ирнэ, яана даа, дахиад л �##�лага хүчин садизм

Зочи
Зочи
4 сар 20, 2025 19:38

Yamar geech huuli ve buh nasaar ni horih heregtei sh dee

Зочин
Зочин
4 сар 21, 2025 10:14

эмэгтэй хүнийг зоддог эрчүүд бол ухаан хэвийн биш хүмүүс байдаг байхөө, нэг удаа зодсон л бол дахиж зодохгүй байна гэж хэзээ ч байхгүй байхаа

Холбоотой мэдээ

Back to top button