Засгийн газар үүрэгдсэний дагуу “ЭТТ” ХК тусгай гарцаар нүүрс гаргалаа ч Хятадын талд овоорно

Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар аж ахуй нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсөн.
Он гарснаас хойш нүүрсний экспорт муудаж “Эрдэнэс Тавантолгой” ХК гэхэд л нийт 47 удаагийн ажилжаа хийснээс ердөө 25.5 хувь нь амжилттай буюу Хятадын талаас худалдан авч, үлдсэнд нь худалдан авах санал ирүүлээгүй хаасан байна.
Иймд тус компанитай урт хугацаат “Нүүрс худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар шуурхай нэвтрүүлэх ажлыг зохион байгуулагаар болсон.
Тусгай гарц нь өмнөх Шивээхүрэн-Сэхээ боомтын туршлагаар AGV буюу Automatic Guided Vehicle-ийн үйл ажиллагаагаар 24 цагаар нүүрс тээврийн нэвтрэлтийг нэмэгдүүлэх юм. Хятадын талд 24 цагаар AGV явуулах саналыг өмнө нь харилцан тохиролцож, тасралтгүй нүүрс гаргаж байснаар ажиллана гэсэн үг. Ингэснээр хоногт 20 машин, 40 чингэлэг нүүрс экспортод өмнө нь гаргаж байсан удаатай.
Гэвч манай талаас экспортыг тусгай гарцаар саадгүй нэвтрүүлсэн ч сүүлд Сангийн сайд Б.Жавхлангийн өгсөн мэдээллээр манай талаас Гашуунсухайтаас гарсан нүүрс Хятадын Ганцмод боомт дээр 4.9 сая тонн болж овоорсоор байгааг хэлж байсан.
Цаанаас нүүрсний таталтаа дотоодынхоо аж ахуй нэгжүүд рүү худалдаалдахгүй байгаа нүүрсийг манай талаас хичнээн хурдацтайгаар, тасралтгүй гаргалаа ч Хятадын талын овоолго нэмэгдэх нөхцөл л үүсэхээр буй.
Өөрөөр хэлбэл нүүрсний экспортын гарцад гэхээсээ цаанаас худалдан авагч талтайгаа тохиролцож чадахгүй асуудалд Засгийн газрын шийдвэр байгаад ч жин дарахаасаа өнгөрөв.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятадууд нь авахгүй гээд байхад ...яая даа энэ тэнэгүүдийг...үхэр монгол дарга нарын ухаан хятад луу хааны ухааныг яаж бархавдээ...
Nvvrchidiin hulgaigaar gargadag garch yum baikhdaa Hvvrchidiin garch gej tusgai zuil bgaa yum bna daa odoo hvrtel
Энэ гадаад харилцааны сайдыг огцруулъя! Үлхийсэн авилгач авгай үндсэн ажлаа хийхгүй, томилгоотой л хөөцөлдөж байна. Хятадаас өөр худа-лдан авагч хайх ажил гацаанд байна. Үүнийг урагшлуулж чадах хүнийг олж томилъё!
Хятад хүн нэг л толгойтой шүүдээ⁉️‼️Ямар ????????Монгллчууд биш шүүдээ‼️⁉️