УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Ж.Энхбаяр сайд АН-ын бүлгийн хурлыг удаа дараа "мурьсан" гэгдэв

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр УИХ дахь АН-ын бүлгийн хуралдааныг хэд хэдэн удаа "мурьсан" гэгдэв.
Тодруулбал, тус бүлгийн өнөөдрийн /2025.04.21/ хурлаар ноолуурын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх байжээ. Гэвч "Өөр ажил давхацсан" гэх шалтгаанаар хуралд ирээгүй гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга мэдэгдлээ.
Тэрбээр, "АН-ын зүгээс Ж.Энхбаяр сайдыг удаа дараа мэдээлэл өгөхгүй байгаа явдалд нь хариуцлага ярина" гэв.
Ташрамд, Монгол Улсын засгийн газраас 2025 оны хоёрдугаар сарын 1-нээс 100 хувь самнасан ноолуур экспортод гаргах шийдвэр гаргасантай холбоотойгоор ноолуурын экспорт зогсонги байдалд ороод буй.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.