УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ

Гэгээн ширээт улсын удирдагч, Ромын пап Францис 88 насандаа таалал төгссөн явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийллээ.

Тэрбээр, Эрхэм хүмүүн Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис таалал төгссөнд Гэгээн Ширээт Улсын Засгийн газар болон ард түмэнд Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис Таны 2023 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал нь монгол түмний төрт ёсоо дээдлэх, эв эеийг хичээж, амар амгаланг цогцлоох, оюун санааны эрх чөлөөг дээдлэн хүндэтгэх үзэл санааг дэлхий дахинаа сурталчлан таниулж, манай хоёр орны харилцааны түүхэнд алтан үсгээр бичигдэн үлдэх онцгой чухал үйл явдал байсан билээ.

"Монголын талын анир чимээгүй, амар амгаланг бид сайн ойлгож авах хэрэгтэй. Ухаж бодохоосоо илүү мэдрэмжээрээ ойлгож болох байх" гэж манай орны талаар даян дэлхийд хандаж хэлсэн таны халуун дотно сэтгэлийн үг миний сэтгэл зүрхэнд үргэлж тод байдаг.

Эрхэм хүмүүн Таны мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хийсэн айлчлал элгэмсэг дотно, халуун дулаан, энэрэл нигүүлслийн сэтгэлээр дүүрэн сайхан уур амьсгалд болсныг, мөн Монголын ард түмэнд хандаж хэлсэн таны чин сэтгэлийн үгсийг монголчууд бид үүрд дурсан санах болно” хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Тэнэг юмнууд аягүй бол Далай багшийг ингэлээ гэвэл эмгэнэл ч идэрхиылж чадахгүй хужаагаас гөлөлзөнө дөө

Холбоотой мэдээ

Back to top button