УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 29 асуудал хэлэлцэж байна

Хуваарь ёсоор долоо хоног бүрийн лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Өнөөдрийн /2025.04.23/ хуралдаанаар,
- Гашуунсухайт-Ганцмод хилийн боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалтын бэлтгэлийн талаар,
- Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- “Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим байгууллагыг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /““Эрдэнэс Монгол” ХХК-ийн нэгдлийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 257 дугаар тогтоол,
- Улаанбурхан өвчний дэгдэлтийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар,
зэрэг нийт 29 асуудал хэлэлцэж, танилцана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.