Нийгэм мэдээ

Энэ зуны хамгийн том тоглолт: “БОЛОР ЦОМ” – ОПОЗИТ

Хайр, алдаа оноо, үерхэл нөхөрлөл гээд амьдралын бүхий л торгон үеүдийг шүлгээр сийлж, хип хоп хэмнэлд нэрж ирсэн Опозит хамтлагийн фенүүдийн хувьд 2025 оны зун үнэхээр таатай мэдээтэй эхэлж байна. Учир нь Улаанбаатар хотын хамгийн том задгай тоглолт болох XMF-ийн тайз Опозит хамтлагийнх байх болно.

Энэ жил хамтлагийн 20 жилийн ой тохиож буйгаараа онцлогтой ба тэд тоглолтдоо зориулан “Болор цомог”хэмээх цоо шинэ дуунуудаас бүрдсэн албумыг сонсогчдодоо хүргэхээр төлөвлөжээ. Мэдээж “Амьдралын тоглоом”, “Хамгийн сайхан нь”, “Хурим” зэрэг ХИТ бүтээлүүдээ ч тоглолтын үеэр дуулах юм.

Өнгөрсөн удаа 2023 онд зохиогдсон Опозит хамтлагийн тоглолт “Монголын бүх цаг үеийн тоглолтын урьдчилсан тасалбар борлуулалтын рекорд”-ыг шинэчилсэн байдаг. Үүнээс харахад хэр хэмжээний тоглолт болох нь эргэлзээгүй биз ээ. Иймд өмнөх тоглолтыг үзэж амжаагүй бол яг одоо тасалбараа эрт худалдан авч бэлтгэхийг зөвлөе.

Tsetse, Maraljingoo, Enkhe & Erkhem, Davaidasha, Nouboldrex гэх мэт зочин артистын мэдээлэл тун удахгүй ар араасаа зарлагдаж дуусах ба зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэдээ зориулсан гайхалтай олон сюрприз байгааг мөн онцолсон юм. Ингээд гудамжны яруу найраг, эгшиг бас хөг Опозитын "Болор цом" тоглолт дээр уулзацгаая.

  • Тасалбар худалдан авах: https://boxoffice.mn/event/bol...
  • Хэзээ: 2025 оны 06-р сарын 07-ны өдөр
  • Хаана: Төв Цэнгэлдэх хүрээлэн

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button