УЛС ТӨРУлс төрийн мэдээ

АН-ын бүлэгт чуулгандаа суух 5 минутын хугацаа өгсөн ч О.Цогтгэрэл нар орж ирсэнгүй

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, байнгын хорооны дүгнэлтийг сонсов.

Үргэлжлүүлэн илтгэл, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүдийг бүртгэлээ.

Энэ үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл нарыг чуулгандаа орж ирэхийг шаардаж, таван минутын хугацаа өгсөн боловч зарим гишүүд орж ирсэнгүй.

Ингэхдээ тэрбээр, “УИХ-ын үйл ажиллагаа гэдэг бол хэн нэг хүн, хэсэг бүлэг нөхдийн хоорондоо ойлголцоогүй бие биеэ эмзэглүүлэх үг хэлсэнтэй холбоотойгоор гацаж, саатаж байдаг зүйл огт биш. Би завсарлага өгсөн шалтгаан бол уучлал гуйх гуйхгүйтэй огт холбоогүй. Хэрэв хамтарсан Засгийн газар байгуулсан АН, МАН, ХҮН намын хооронд үл ойлголцол улс төрийн асуудал байгаа бол хамтарсан Засгийн газар байгуулсан зөвлөл уулзаж асуудлаа ярих хэрэгтэй. Тэгэхгүйгээр нэг нэгэндээ гомдсон туньсан байдлаар УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулж болохгүй. Энд төрийн ажил явж байна. Аль аль талдаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Цаашид хоёр гишүүд үг шидэлцсэнээс болж УИХ гацаж, саатдаг үйл ажиллагаа руу орох юм уу. Би бол оруулахгүй. Хэндээ эрхлээд байгаа юм. Ард түмэн ажлаа хий гээд сонгочихсон. Ард иргэдийн аж амьдрал тийм сайхан байна гэж бодож байгаа юм уу. Танхимд хэрүүл хийгээд сууж байхаас ард түмний амьдралыг яаж сайжруулах уу, орлогыг нь яаж нэмэх үү, үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлыг хэрхэн даван туулах уу гээд хэрэлдээд сууж байх ёстой. Гэтэл ялих шалихгүй асуудал дээр хэрүүл хийгээд бойкот хийх гээд сууж байдаг. Би аль аль намд нь хандаж хэлж байгаа шүү. Улс төрчид ер нь зарчимтай байх ёстой шүү” гэсэн юм.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншигч
уншигч
5 сар 1, 2025 16:18

Ерөнхий сад орж ирээд хэлсэн үг, асуусан асуулт нь надад та�##�агдаагүй учир тийм үг хэллээ уучлаарай гээд ганц өгүүлбэр хэлчихээд гараад явчихаж болно. Эсвэл би тагнуулын байгууллагад үүрэг өгөөд нууц төхөөрөмжөөр чагнасан чинь Баярцогтоод уулзаад хэлэх үгээ за�##�гаж байсан учир үнэн нотолгоотой гээд асуудлыг нэг т�##�д нь гаргаж болно.

Зочин
Зочин
5 сар 1, 2025 16:30

Муу ацнууд хөөж �######�уул

Зочин
Зочин
5 сар 1, 2025 17:58

Ажлаа хийхгүй юм бол �######�цгаа. Ц�##�инг нь хас. Татвар төлөгчдийн мөнгөөр ца линжиж байж

иргэн
иргэн
5 сар 1, 2025 18:18

Ийм наг хов жив хөөсөн асуудлаас илүү эх орон ард түмний эрх ашиг илүү баймаар юм. Намаас чинь илүү асууд�##�д ингэж хандаж ажиллах хэрэгтэй. хоосон улс төр улс орны хөгжлийг гацааж байгаа шүү.!!!

Зочин
Зочин
5 сар 1, 2025 21:56

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Ганаа
Ганаа
5 сар 2, 2025 03:37

НОВШНУУД АЖИЛАА ХИЙХГҮЙ

Настан
Настан
5 сар 2, 2025 07:28

АН анхаарч ойлгож эсэргүүцдэг хүчтэй сөрөг хүчин байхаа больж дээ. Сууд�##� хувааж, ц�##�ин тоншсон, худлаа попорсон хэдэн нөхдүүд болж дээ. Цагтаа хүчтэй сөрөг хүчин байлаа гэж...

Зочин
Зочин
5 сар 2, 2025 10:12

Өмхий дөрвөдийг �######�уул

иргэн
иргэн
5 сар 6, 2025 09:48

Төрийн ажилд саад тээр болж байхаар чаддагаараа бизнесээ хийгээд яваа. Хэн хэнд нь дээр бусуу.

Холбоотой мэдээ

Back to top button