Цахим хөгжлийн яам ₮100 саяар зөвлөх үйлчилгээ авна
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас 100 сая төгрөгөөр цахим засаглалыг эрчимжүүлж, салбар бүрийн эрх зүйн орчны реформ хийхэд хуулийн зөвлөх үйлчилгээ авах тухай тендер зарласан байна.

Уг тендерт холбогдох ТЭЗҮ байхгүй бөгөөд нийт өртгийг яам урсгал төсвөөсөө гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Ингэхдээ тендерт тусгагдсан 100 сая төгрөгөө энэ онд санхүүжүүлнэ хэмээжээ.
Тухайн тендерийг өчигдөр буюу /2025-04-30/-нд зарласан бөгөөд материалыг энэ сарын 08-ны өдөр хүртэл хүлээн авах юм байна.
Нэмэлт: ЦХИХХЯ нь Монгол Улсын цахим шилжилт, мэдээллийн технологи, харилцаа холбоо, кибер аюулгүй байдал зэрэг чиглэлээр бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үүрэгтэй төрийн байгууллага юм. 2021 оны долоон сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2024 оноос тус яамны сайдаар Монгол Улсын Засгийн газрын гишүүн Ц.Баатархүү ажиллаж байна.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.