УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Өчигдрийн чуулганд ирцээ өгсөн ч, иргэдийнхээ эрхийг үл тоосон УИХ-ын гишүүд ичиг ичиг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас уучлал гуйлгах асуудлаас болоод улсын ажил явахаа байлаа.

Өчигдрийн /2025.05.01/ үдээс хойших УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ХЭҮК-ийн хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэлийг хэлэлцэх үеэр 126 гишүүнээс 28 нь суусан гэх шүүмжлэл хүртлээ.

Үүнтэй холбоотойгоор ирцийн мэдээг харахад,

Эмнэлгийн чөлөөтэй ЗУРГААН гишүүн: С.Амарсайхан, П.Наранбаяр, Х.Баттулга, Р.Батболд, Х.Болормаа, Б.Чойжилсүрэн нар

Чөлөөтэй ГУРВАН гишүүн: Ч.Анар, Г.Дамдинням, Ө.Шижир нар

Гадаад томилолттой ЕСӨН гишүүн: Ц.Мөнхбат, Б.Батбаатар, Э.Одбаяр, Х.Баттулга, Б.Батцэцэг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Т.Доржханд, Л.Энхнасан нар

Орон нутгийн томилолттой ХОЁР гишүүн: Х.Баасанжаргал, Д.Батлут нар

Харин АН-аас Б.Пүрэвдорж, Ц.Туваан, Л.Гантөмөр, Ч.Лодойсамбуу, МАН-аас Б.Жавхлан, Ж.Энхбаяр нар чөлөө аваагүй, томилолтод яваагүй ч ирцээ бүртгүүлээгүй бую чуулгандаа суугаагүй аж.

Чингэхлээр өчигдрийн УИХ-ын чуулганд 126 гишүүнээс 26 гишүүн ирээгүй байна.

Нэгт, АН-ынхны бойкотоор дамжаад намынх нь дотоод улстөрийг хийв. Хагарал нь илэрлээ. Тэдний зарим нь намаа Засгийн газраас гарах ёстой гэдэг байр суурьтайгаа байгаагаас ийн зөрчилдөөн ширүүсч буй бололтой. Мөн намаа засагтай аваачиж наасан Л.Гантөмөрийн эсрэг О.Цогтгэрэл тэргүүтэй гишүүдийн тэмцэл гэж буй. Үүнийг Н.Номтойбаяр гишүүн “16 гишүүн нь үзээд даргатайгаа дотоодын хэрүүл тэмцэлтэй байгаа. Үүнийг өгөөш болгон далимдуулж байгаа нь инээдтэй санагдаж байна” гэж тодотгосон юм.

Хоёрт, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын нэгдмэл байдал дахин тодров. Тодруулбал, спикер чуулганы индэр дээрээс "УИХ-ын гишүүд хэт их эмзэг байгаад хэрэггүй. Гүтгэлэг, доромжлолыг давж байж л улс төрч болдог” хэмээн танхимынхаа гишүүн Ж.Баярмаад хандав. Мөн тэрбээр, “УИХ-ын чуулган дээр хоёр гишүүн хоорондоо маргалдсанаас болж чуулганы үйл ажиллагаа тасалдахыг би хүлээн зөвшөөрөхгүй. Иргэдийн амьдрал хүнд байхад хэрүүл хийж байхаар ард түмнийхээ аж амьдралыг яаж сайжруулах уу, орлогыг нь яаж нэмэгдүүлэх вэ, үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн даван туулах вэ гэдгийг ярих ёстой" хэмээсэн.

Гуравт, Гэхдээ АН-ын 42 гишүүн БОЙКОТ хийлээ гэхэд бусад намын 70-80 гишүүн хаачив. Чуулганы хуралдаанаа яагаад үл тоов. Долоо хоногийн хоёрхон өдөр хуралддаг чуулганд суух, ирцээ бүрдүүлэх үндсэн ажил нь тэдний хувьд хэцүү бололтой. Эцсийн дүндээ иргэдийн төлөөллийг парламентын танхимд хангаж чадахгүй байгаагийн илэрхийлэл. Иргэдийнх нь эрх хэрхэн зөрчигдсөнийг хөндөх чухал мэдээллийг үл тоосон агуулгаар илэрлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2025 09:30

Тэр муу шулмаслаг �##�масаас уучл�##� гуйж яах юм Ан миньдээ ичээч чааваас ауил хиихгүй юмуу тэгвэл �######�аад өгөөч гай болоод байна

Зочин
Зочин
5 сар 2, 2025 12:28

Чуулганд суухгүй бол буцааж татдаг хууль гаргаачээ

Иргэн
Иргэн
5 сар 2, 2025 15:22

АН ынхан хийх юмаа олж ядсан толгойгүй хэдэн мөнгөний санхүүжилтээр гарч ирсэн хэдэн нөхдүүд Улс эх орон, ард түмний төлөө юу хийсийн. улс төрчид засгийн ажил бүтээн байгуул�##�тад саад хийхээс өөр юу хийж гийгүүлсэн. Чаддаг арга нь хур�##� хаях, яаж саад тотгор хийх үү гэхээс өөр олигтой зүйл хийгээгүй байх шүү. Энэ Баярмаа гэж Баярцогтын хулгайн мөнгөний угж хүүхэн битгий дүр эсгээд бай. Чиний өөрийн толгойгүй хүний ташуураар явдаг чинь олон түмэнд ил байгаа учраас л үнэнээ хэлүүллээ ш дээ. Үнэн юманд үнэхээр боож хүлээлээ. Чи тэр ахтайгаа нийлж дампууруулж ард иргэдийн мөнгийг луйвардаж идсэн мөнгөө хохирогчдод буцааж өгөөд хуцаарай

Цунами
Цунами
5 сар 2, 2025 15:47

Монгол төрийн төрт ёсыг Үндсэн хуулиар засагласан... Төрийн эрх барих байгууллагын эрх мэдлийн хувиарл�##�тыг тодорхой заасан. Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн байх хамаагүй, УИХ-ын чуулганы хур�##�даанд ЗГ-ын е/сайдын үүргийн дагуу УИХ-ын гишүүний асуултад оновчтой, тодорхой хариулт өгөх ёстой. УИХ-ын гишүүнийг эмэгтэй хэмээн ялгаварлан гадуурхаж, дорд үзэн, Баярцогт даргаа гэж УИХ-ын гишүүний ажил хэргийн нэр хүндэд, угаас заяасан нэр төртэй байх эрхэнд шууд х�##�даж, гутаан доромжилсон. Оюун-Эрдэнээр уучл�##� гуйлгах нь харин ч хөнгөн хэлбэр... Тэр МАН-ын дарга гэж Төрт ёсыг гутаах хэрэггүй... Эн чацуу эрхтэй гэж өөрийгөө бодож байгаа бол ЗГ-ын сайдаасаа огцорч, УИХ-ын гишүүний үүргээ биелүүлэх ёсой... Харин ч Ж.Баярмаа түүнийг Төсвийн их �##�дагдлаас аварсан шүү... 3настай б�##�чир хүүхдээр гэр байтугай, улсын хэргийг да�##�гах нь зөв үү... Угаас ухааны цараа дутна шдээ... Хэлээд ч ойлгохгүй, МАН-ы сэхээтнүүд ичиж амьдар, улсаа нийлж самараад больж үз...

Холбоотой мэдээ

Back to top button