Улс төрийн мэдээ
"100 мянган өрхөд хагас коксжсон нүүрс нийлүүлнэ"

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Энэ жил ногоон бүсийн 50 мянга гаруй айлыг цахилгаан ба хийн халаагуурт шилжүүлнэ. Цаана нь 100 мянга орчим айл үлдэж байгаа. Тэдэнд хагас коксжсон нүүрс нийлүүлнэ" гэж мэдэгдсэн байна.
Хагас коксжсон нүүрс гэдэг нь химийн хүнд элементүүдийг ялган авсан, түүхий эд суурьтай гэдгийг тайлбарлажээ. Харин уг нүүрсийг Монголд боловсруулах уу, шууд БНХАУ-аас импортолж авах уу гэдэг нь тодорхойгүй байна.
Цахилгаан ба хийн халаагуурт шилжүүлэх, хагас коксжсон нүүрс нийлүүлэхээс гадна зуухны шинэчлэлийн ажлыг ч үргэлжлүүлэх аж. Эдгээрийг ногоон болон шар бүсийн айл өрхөд хийнэ. Энд нийт 170 гаруй мянган өрх хамаарч байна.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.