Нийгэм мэдээ
"Ice top" хамтлагийн дуучин Б.Оргил-Эрдэнийг ирэх даваа гарагт сүүлчийн замд нь үднэ
"Ice top" хамтлагийн ахлагч хип хопчин Б.Оргил-Эрдэнийг тавдугаар сарын 5-ны үүрээр Соёлын төв өргөөнөөс сүүлчийн замд нь үдэхээр болжээ.
Түүнийг Малайз улсад амиа алдсан тухай төрсөн дүү нь дөрөвдүгээр сарын 25-ны өдөр мэдэгдсэн юм. Хүний нутагт амиа алдсан уран бүтээлчийн шарилыг өчигдөр орой /2025.05.01/ эх нутагтаа илгээсэн бөгөөд БНСУ-аар дамжуулан өнөөдөр Монголд авч ирэх аж.
Б.Оргил-Эрдэнийн фэнүүд тавдугаар сарын 5-ны 19.00-20.00 цагт Сүхбаатарын талбайд зул бадрааж, хүндэтгэл үзүүлнэ гэж түүний төрсөн дүү Б.Од-Эрдэнэ өчигдөр цахим хуудаснаа мэдээлсэн байгаа юм.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Аль эрт хийдэгээ хийчихсэн хүн, энэ зэргийн хүндлэл байх шд. R.I.P
Ymar sonsoh bish yalzraal horsond alga bolohoos hoish amid bhdaa l zuw yaw
Хар тамхичин ингэж сурталчлаад байх шаардлага байхгүй
Хар тамихчдыг өөгшүүлхээ болимоор юм..юун СТӨ гэж,
Боль оо боль. Хар тамхи татаж, тэрийгээ лайвдаж нийгэмд хар муу зүйл сурталчилсан хүн биз дээ? Соёлын төв өргөөнөөс гаргадаг нь ямар учиртай юм? Соёлын төв өргөө чинь төрийн өмч шд. Төр засаг гэж байна уу?