Эдийн засгийн мэдээ

Монголбанк дөрөвдүгээр сард 1097.1 кг үнэт металл худалдан авсан байна

Монголбанк 2025 оны 4 дүгээр сард 1097.1 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 3.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал  22.1 хувиар буурсан үзүүлэлт байна. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 126.5 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 511.3 кг үнэт металл худалдан авсан байна.   

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2025 оны   4 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 364,736.61 төгрөг байв.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 2, 2025 15:52

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal y####n solongosuud nuuren deern tamhiaa darj untraadag hun aminii heregten!

Холбоотой мэдээ

Back to top button