Нийгэм мэдээ

Увсын эмч нар ходоодны хорт хавдрын мэс заслыг 2 дахь удаагаа амжилттай гүйцэтгэлээ

“Бүсчилсэн хөгжлийг дэмжиж төвлөрлийг сааруулах бодлого”-ын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлэг нь баруун бүсийн элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдрын мэс заслын төв болох юм. Энэхүү ажлын хүрээнд Увс аймгийн нэгдсэн эмнэлгийн баг “Ходоодны хорт хавдрын мэс засал”-ыг орон нутагтаа бие дааж хоёр дахь удаагаа амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тухайн үйлчлүүлэгчийн хувьд эрт илрүүлгийн үзлэг оношилгоогоор ходоодны амсар хэсэгт байрлах том хэмжээний хортой хавдартай байсан нь оношлогдож улмаар тухайн үйлчлүүлэгчид ходоодыг бүрэн тайрах, улаан хоолойг нарийн гэдэстэй залгах мэс заслыг амжилттай хийлээ.

Эх сурвалж: Увс Аймгийн Нэгдсэн Эмнэлэг

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

САЙН БАЙНА ГЭЖ БИ МАГТАН ДУУЛЬЯА ОРОН НУТАГТ ЧАДВАРТАЙ ЭМЧ НАР ОЛОН БАЙГАА ШҮҮ БИ ОЧИЖ ШАЛГАНАА ГОЁ ХИЙЦТЭЙ ЦАЙГААРАА ДАЙЛААРАЙ ОЧИХДОО ХЭЛЬЕЭ БИ

Холбоотой мэдээ

Back to top button