Нийгэм мэдээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн генератор шатаж, ₮4 тэрбумын хохирол учирчээ

Тавдугаар сарын 2-ны өдөр "Эрдэнэт үйлдвэр"-т гал гарсан тухай мэдээлэл цацагдсан.

Энэ талаар ОБЕГ-ын эх сурвалжаас тодруулахад, "Уурын турбины хэсэгт гал маналзаад унтарсан. Хохирол учраагүй, хүн гэмтэж бэртээгүй" гэсэн хариулт өгч байсан юм.

Тэгвэл дахин эх сурвалжуудаас нэмэлт мэдээлэл авахад, "Эрдэнэт үйлдвэр"-т гарсан галын улмаас 4 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

Тодруулбал, дулааны цахилгаан станцын хэсгийн турбин дахь нэг генератор бүхэлдээ шатжээ. Үйлдвэрийн нэг техник эвдэрсний улмаас генератор луу тос алдаж, улмаар гал гарах нөхцөл бүрдсэн бололтой.

Дуудлагыг ОБЕГ-ын алба хаагчид өглөө 06.07 цагийн орчимд хүлээн авсан байна. Улмаар гал түймэр унтраах, аврах 58 ба 56-р ангийн алба хаагчид ажиллаж, гурван цагийн дараа бүрэн унтраасан аж.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Bolor
Bolor

Төрийн өмчит үйлдвэрүүдэд дарга нар нь хулгай, луйвар хийхийн тулд тоног төхөөрөмжийг aлбаар эвдэж, улсаас ахиухан цавчаа хийдэг шүү. Сайн шaлгах ёстой. Хувийн үйлдвэр болохоороо элдэв гэмтэл гарахаа байчихдаг.

Холбоотой мэдээ

Back to top button