Дараалсан хоёр барилдаанд үзүүрлэсэн Э.Батмагнай чансаагаараа II бичигдэж байна

Амралтын өдрүүдээр Монгол бахийн өргөөнд хоёр ч том барилдаан зохион байгуулагдлаа.
Тодруулбал, Ховд аймгийн Чандмань сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумын харьяат Монгол Улсын начин Идэшийн Мөнхбаатарын нэрэмжит "Хан Жаргалант хайрханы хишиг" Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, "Аврагч" спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, "Ховд" дэвжээний бөх, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, "Алдар" спорт хороо, Эм Си Эс групп, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК, "Тэргүүн Богд" дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Мөн Чингэлтэй хайрханы хишиг Улс, аймаг, цэргийн цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Тэс сумын харьяат, "Сүлд" спорт хороо, ШШГЕГ, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын харцага Төрөөгийн Баасанхүү түрүүлж, Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, Эм Си Эс групп, Богд Банк, Хос Хаш Оюу ХХК, Гал Хонгор ХХК-ий бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай үзүүрлэв.
Бөхчүүдийн чансааг харвал Улсын аварга О.Хангай тэргүүлж байгаа бол Улсын начин Э.Батмагнай удаалж байна.
Харин дараагийн гурван байранд Улсын заан Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Аймгийн арслан Н.Өсөхбаяр нар бичигдэж байна.
Д.УЛСАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.