Ж.Баярмаа Ерөнхий сайдын уучлалыг хүлээн авсан ч цаашид шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ гэв

Одоогоос 10 хоногийн өмнө /2025.04.25/ УИХ-ын чуулганы хуралдаан дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний баялгийн сангийн ажлын хэрэгжилтийн талаар танилцуулж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулт өгсөн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, "Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл хасахтай явж байна. 353 тэрбумын алдагдалтай. Гол нэр төрлийн бараа нүүрс юу болчхоод байгааг бид бүгд мэдэж байна. Үнэ нь 50 гаруй ам.доллароор буурчихна. Алтаар нөхнө гэж байгаа ч алт чинь бас буурчихлаа. 45-50 хувийг нь нүүрс бүрдүүлж байгаа ч буурчихсан. Ирээдүй гэдэг нэр хочийг бид яриад байдаг. Гэтэл өнөөдрийн амьдралыг та мэдэж байна уу. Баялгийн сан гэж ярихаасаа илүү өнөөдрийн энэ ард түмний амьдралыг та яая гэж бодож байгаа вэ. Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байгаа юм бэ" гэхчлэн асуусан байдаг.
Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Заа, С.Баярцогт даргын асуултад хариулъя. Улстөржиж байгаа учраас би бас улстөржиж хариулъя. Яг бодитоор Хөгжлийн банк ямар болчихсон байлаа. "Эрдэнэт"-ийн 49, стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчихлоо. Энэ байдлыг цэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би үүнийг ярихгүй л яваад байгаа юм. Одоо стратегийн ордуудын материалууд орж ирэхээр өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна биз. Гэхдээ би өөртэй чинь юм ярихгүй. Цаана чинь үг хэлүүлээд байгаа тэр нэг хэдэн нөхдөд хэлэхэд "Би байр сууриасаа хазайхгүй". Сүүлийн 20 гаруй жил бантан зуураад, өмч хувьчлалыг будаа болгочихсон зүйл удахгүй материалаар орж ирнэ. Залуу хүн байж, хүний өмнөөс битгий хачин юм яриад бай" гэсэн.
Эл асуудал олны анхаарлыг татаж, Ардчилсан нам чуулганы хэлэлцэх асуудлуудаас завсарлага авах хүртэл гүнзгийрсэн. Учир нь Л.Оюун-Эрдэнийг Ж.Баярмаагаас уучлал гуйтал чуулганы хуралдаан болон хэлэлцэх асуудалд оролцохгүй хэмээн мэдэгдээд байв. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Баярмаагаас Ерөнхий сайд өнөөдөр уучлал гуйжээ.
Энэ тухай Ж.Баярмаа: Ерөнхий сайдтай бүлгийн дарга бид хэдтэй уулзахад өмнөх түүхүүдтэй ярилцсан. Хаа хамаагүй хүнтэй холбоод байгаа юм бэ гэдэг асуудлаа хэлсэн. Танд хүмүүс буруу мэдээлэл өгсөн байж магадгүй гээд тайлбарласан. Уучлалт гуйсан. Гүтгэлэг гэдэг өөрөө хэмжээ хязгаартай. Би өмнө нь төсвийг шүүмжлэхэд намайг өвчтэй гэж яриад эхэлсэн. Өнөөдөр бол 10 дахь хоног дээрээ миний хүүхдийн зургийг тавиад гүтгэсэн учраас би гомдол гаргаж, ханддаг газар нь хандана. Иргэд шүүмжлээд хүрэхгүй байгаа учраас бид танхимд байгаагийн хувьд шүүмжилж байж л урагшилна гэж боддог. Бурууд би үргэлж хурц байна. Би таны уучлалыг хүлээн авлаа. Гэхдээ би шүүмжлэх зүйлээ шүүмжилнэ.
Бид хоёрт ямар нэг хувийн асуудал байхгүй. Хамгийн Засгийн газрыг чинь дэмжиж ажиллана аа гэдгээ хэлсэн. Ерөнхий сайд ч мөн хамтраад ажиллаач гэж хэлсэн учраас хамтарна, гэхдээ шүүмжлэх зүйл дээрээ шүүмжилнэ гэдгээ ч илэрхийлсээр байгаа. Намайг С.Баярцогттой холбосон өчнөөс олон юм ярьсныг би хэлье. Ямар ч байдлаар тэр хүнтэй холбоогүй. Ахыг маань хүртэл 20 жилийн өмнөх явдлаар нь сөхөж ярилаа. Охинтой минь холбоотой асуудлыг би тагнуулд өгнө. Бусдыг нь би цагдаад хандана" гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
за яршиг баялагын санг дэмжихгүй байгаа хүүхнийг тэгээд зөв гэхүү жагса�##�тын муу шулам авгай үндэсний дархлааг устгах ажиллагааг гардан зохион байгуулж наадам хийлгээгүй хүүхэн шүү
АХ НЬ ТЭГЭЭД БААХАН ХҮН ЛУЙВАРДААД ЭНХИЙН ЦАГААН ТАГТАА ЮУ? ХӨӨШ ЭНЭ АВГАЙ НЭЭРЭЭ ГОЁ ЧААЛАА ШҮҮ ОЮУНАА ТЭГЭЭД ӨМНӨ НЬ СӨХӨРЧ СУУГААД АЛГАА ХАВСРААД БУУГААД ӨГЧИХӨЖ БАЙГАА ЮМ УУ? ЭЭ ВАНДАНЛХАМАА ИЙМ ЮМ БАС БАЙДАГАА КӨК ТЕНГЕР ЧИ БАЙТУГАЙ ЧАМААС НЬ ЦААДАХ НЬ УЛИН ХУЦАЖ ХОНИН ЖОРООЛООД БАРААГҮЙ ЮМ ДАА.АРГАГҮЙ Л ОРЧИН ЦАГИЙН МАНДУХАЙ ЮМ АЛТААР УРС
Эрх авгай
Юугий нь шүүмжилдэг юм 30 жил мафи болсон.луйвар хулгайг засах гээд л зоригтой явж байна
Шүүмжлэх биш харин дэмжих хэрэгтэй
Hujaa avgai tur samrahgui shuu.z##l ps#a
Гол нь Баярмаа гишүүн хэний хүн гэдгийг зарласан нь сонин байв.
OYU tolgoid ajildag bayrmaan shorongiin horidol devesger
Луйварчин Мэндбаярын дүү Баярмаа гэж авгайгаас уучл�##� гуйчихсан уу!
Ажилдаа ирээгүй хүн ц�##�ингаа авахгүй биз дээ
Жагса�##�тын жингэр гээд нэртэй болсон байна энэ чинь
Золбин гөлөг