УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ерөнхий сайдын тэргүүлдэг "Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл" хуралдаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж байна.

Энэ жил Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 100 жилийн ой тохиож буй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монголын хүүхэд, гэр бүл, боловсролын салбарын үе үеийн зүтгэлтнүүдэд талархал илэрхийлж ойн баярын мэнд хүргэлээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Л.Энх-Амгалан хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бодлого, тогтолцоо, эрх зүйн шинэчлэл, Хүүхдийн төлөө сангийн шинэчилсэн журмын талаар мэдээлэл өглөө. Хүүхэд хамгааллын тухай хуулийг 2024 онд шинэчилж хүүхэд хамгааллын тогтолцоо, удирдлага, зохицуулалт, үйлчилгээний төрөл, санхүүжилт, хяналтын зохицуулалтыг сайжруулан баталсан.

Цаашид хүүхэд хөгжлийн үндэсний тогтолцоонд анхаарч ажиллахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Засгийн газраас гэр бүлийг дэмжих хуулийн төслүүдийг батлуулахаар бэлтгэж байна.

Засгийн газрын 2024 оны 139-р тогтоолоор Хүүхдийн төлөө сангийн журмыг мөн шинэчлэн баталж, сангийн хуримтлалын зарцуулалтыг илүү тодорхой болгосон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Бузарууд

Зочин
Зочин

Миеэгомбын Энхболдын хэдэн яшкануудаас хүүхдийн зуслангуудаа буцааж аваачээ

Холбоотой мэдээ

Back to top button